Дотоод гоо зүй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн байгаагүй бол энэ хорвоо ямар байх байсан бол?
Хорвоогийн бүх анхдагчийг санаачлагч нь эмэгтэй хүн юм. Харин түүнийг нь бүтээж өгөхийн тулд эрэгтэй хүн оршдог.
Үзэл бодол нь төлөвшөөгүй эмэгтэй хүн үндэсгүй хамхуул лугаа адил. Харин үзэл бодол нь баттай байдаг эмэгтэй хүнийг ямар ч хүн хайрлаж хүндэлдэг. Тэгэхээр хайр дурлалаа бүтэмжтэй байлгахын тулд дотоод гоо үзэсгэлэнгээ хурц, суурьтай, бүх насаараа хэрэглэхүйц байлгахаар хүчтэй байх нь чухал билээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Та Монгол Ээж, Эхнэр Хүмүүний Хөтөч Дэвтэр