Home » Эцэг хүмүүн хүүхдээ гадна эзэн байхыг Эх хүмүүн хүүхдээ гэр дотор эзэн байхыг заадаг 

Эцэг хүмүүн хүүхдээ гадна эзэн байхыг Эх хүмүүн хүүхдээ гэр дотор эзэн байхыг заадаг 

by Aurora

Эцэг хүмүүн хүүхдээ гадна эзэн байхыг Эх хүмүүн хүүхдээ гэр дотор эзэн байхыг заадаг. Үүнийг сурснаар эрэгтэй, эмэгтэй хүүхэд эзэн эрхээ эдэлж аж тѳрж чаддаг. Эцэг хүмүүн охин хүүхдээ хараад хүнд очих үр минь, ѳѳр удам залгуулна гэж харамлан хардаг сэтгэлтэй.

 

Тиймээс арвин сайхан эрхлүүлж, алжаалгүй сайхан байлгахыг хүсэхэд эх хүмүүн нь миний охин хүний газар ѳѳрийн биеийг хичээж сурахгүй бол болохгүй гээд шамдуулж байх жишигтэй. Харин эцэг хүмүүн хѳвүүн үрээ энэ миний удмыг залгаж голомтод байна гэж хараад дориун бие хаа,  сэтгэлийн хатыг ѳвлүүлэх гэж шамдуулж байхад

Эх хүмүүн гэр бүлээ тэжээнэ, эцэг болно, биднээс илүү байгаасай гэж алдааг нь засах гэж тэмүүлэн тэмүүлэн аж тѳрдѳг. Эцэг эх гэдэг нь ийм л ондоо ондоо харах ѳнцѳгтэй хүмүүс билээ. Эцэг хүмүүн хүүхдээ гадна эзэн байхыг Эх хүмүүн хүүхдээ гэр дотор эзэн байхыг заадаг.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол Ээж

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!