Home » Төрийн зоос тоглоом биш Түмний заяа шоглоом биш Төрсөн нутаг наймаа биш Төөрөг тавилан хонжоо биш

Төрийн зоос тоглоом биш Түмний заяа шоглоом биш Төрсөн нутаг наймаа биш Төөрөг тавилан хонжоо биш

by Aurora

Төрийн зоос тоглоом биш Түмний заяа шоглоом биш Төрсөн нутаг наймаа биш Төөрөг тавилан хонжоо биш
Тарьсан үр үүл биш Тамын тогоо үлгэр биш Талын эзэд цуурай биш Тангаргын үгс наргиа биш! Тээсэн нүгэл зүүд биш Тэнгэрийн нүд сохор биш Тэвчсэн ард доог биш Тэвдсэн үрс тохуу биш

 

Тэвэрсэн амраг мөнх биш Тэмүүлсэн сэнтий энх биш Тэрсэлсэн сэтгэл амгалан биш Тэжээсэн шунал аврал биш Төнхсөн уул олз биш Төөрсөн лус хол биш Төрөлх зан шог биш Төрөл язгуур хог биш! Талхисан тал зол биш Тараасан зоос буян биш Танисан олон тэнэг биш Таарсан шийтгэл уучлал биш!

Тулгар төр зөөлөн биш Туршсан нийгэм зөв биш Тунхаг бичиг арилжаа биш Тусгаар улс аминийх биш! Туйлдсан түмэн золиос биш Тулгарсан түйтгэр холоос биш Туйлсан хөрөнгө чинийх биш Туулах гэсгээл биднийх биш!

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа / Биш үү/ 2019.1.23

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!