Home » Энэ биеэ гамнахгүй юм бол Эрдэнэс хураагаад яанам Эх орноо хамгаалахгүй юм бол Эр хүн байгаад яанам Бузар нүглээ наминчлахгүй юм бол Бурханд сөгдөөд яанам Буртаг хирээ ариусгахгүй юм бол Будаж шунхдаад яанам

Энэ биеэ гамнахгүй юм бол Эрдэнэс хураагаад яанам Эх орноо хамгаалахгүй юм бол Эр хүн байгаад яанам Бузар нүглээ наминчлахгүй юм бол Бурханд сөгдөөд яанам Буртаг хирээ ариусгахгүй юм бол Будаж шунхдаад яанам

by Aurora

 

Энэрч хайрлахыг мэдэхгүй юм бол Элэг байгаад яанам Эвлэж нэгдэхийг мэдэхгүй юм бол
Эрдэм сураад яанам! Энэ биеэ гамнахгүй юм бол Эрдэнэс хураагаад яанам Эцэг эхээ асрахгүй юм бол
Элбэрэл хайгаад яанам!

 

 

Эр зоригоо гайхуулахгүй юм бол Эмээл байгаад яанам Эх орноо хамгаалахгүй юм бол Эр хүн байгаад яанам  Бүүвэйн дуу аялахгүй юм бол Бүсгүй байгаад яанам Бүхий л хүчээ дайчлахгүй юм бол Бүтээл горьдоод яанам  Бүлээн сэтгэл ивэлгэхгүй юм бол Бүхнийг чадаад яанам Бүгдийг буйгаар нь хайрлахгүй юм бол Би гэж аархаад яанам

Билиг ухаанаа хурцлахгүй юм бол Бэлтэй байгаад яанам Бэлэнчлэх сэтгэлээ татахгүй юм бол Бэрхийг үзэхэд яанам Бузар нүглээ наминчлахгүй юм бол Бурханд сөгдөөд яанам Буртаг хирээ ариусгахгүй юм бол Будаж шунхдаад яанам Бөөрөлхөх зангаа татахгүй юм бол Бөх байгаад яанам Бөөрөнхий биеэ бөөцийлөхгүй юм бол Бөөд очоод яанам бэ?

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа  /Элэг байгаад яанам  2018.7.28

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!