Home » Амьдралын голыг цус гэдэг бол байгалийн голыг лус гэдэг. Цус тасарвал хүн үхдэг бол ус тасарвал хүмүн төрөлтөн мөхнө. Усаа хайрла!

Амьдралын голыг цус гэдэг бол байгалийн голыг лус гэдэг. Цус тасарвал хүн үхдэг бол ус тасарвал хүмүн төрөлтөн мөхнө. Усаа хайрла!

by Aurora

Амьдралын голыг цус гэдэг бол байгалийн голыг лус гэдэг. Цус тасарвал хүн үхдэг бол ус тасарвал хүмүн төрөлтөн мөхнө. Усаа хайрла! “Зуун ногоо тасалбал нэг нас хорогдоно” Амьтай бүхэн сүнстэй бас нэхэлтэй. Хайрламгүй бол хатуу дэнстэй.

 

“Ойлгодоггүй тэнэгүүдэд буруу байдаггүй. Ойлгуулж чадахгүй байгаад л байдаг. Тиймд өөрийгөө илүү их хурцал!”
Би ядраад байна, зовоод байна гэж ярьдаг. Үгүй. Та жаргах албатай юм уу? Хэрэв арчаагүй бол үүрч буй зовлон нь бодит байтал түүнийгээ засахын оронд жаргах ёстой юм шиг авир гаргах нь надад тааламжгүй байдаг.

Хүн хийснээ л үүрдэг тул та зовж буй бол таны л хийсний үр дүн билээ. Та  муу гэрт төрөөд муухан амьдраад байгаа бол урд насны чинь үйлтэй угсаачлан холбоотой. Тиймээс хүслээ хяна, удирд түүн рүүгээ тэмүүл! Ихэнх нь танаас шалтгаална. /ОвА/

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж:  Мядагмаа Тэнгэр Монгол Газар

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!