Аливаа юманд ул суурьтай хандаж, бусдыг шүүмжлэхээсээ өмнө, тэр хүний хүч хөдөлмөр, урам зориг, хичээл чармайлтыг нь бодоод урмын үг хайрлахгүй юм аа гэхэд таалагдахгүй бол амаа хамхиж сур.
Таны хэлсэн ганцхан муу үг тэр хүний ямар их итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл, зорилго зорилтыг нь няцааж, урмыг нь хугалаж, цаашлаад сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлж буйг та мэдэхгүй шүү дээ.
Тиймээс “Урмыг үг хэлдэггүй юмаа гэхэд, уруудах үг бүү хэл!” Ямар нэгэн юманд дутаж сур! Илүү үг хэлж бусдыг амныхаа зоргоор гоочлоод байвал эргээд өөрт тань үйлийн үр болж очино гэдгийг сайн бод. Ухаар. Урмыг үг хэлдэггүй юмаа гэхэд, уруудах үг бүү хэл.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj