Home » Хөх өвгөдийн захиас: Настны дэргэд сархад хүртдэггүй. Цаг голлоход замд гардаггүй.

Хөх өвгөдийн захиас: Настны дэргэд сархад хүртдэггүй. Цаг голлоход замд гардаггүй.

by Aurora

Аавын бийд сахал тавьдаггүй. Агтны дэлэнд хутга хүргэдэггүй. Алсын замд цаг товлодоггүй. Амрагийн явдалд хөндлөнгөөс ордоггүй. Буурал өвгөдийн дээр суудаггүй. Бусдын хэргийг ганцаар шүүдэггүй. Буцах шувуудын цувааг тоолдоггүй. Бурханы дэргэд хараал хэлдэггүй.

 

 

Ихэдсэн зовлонд орондоо уйлдаггүй. Илүүдсэн жаргалд орондоо дуулдаггүй. Идсэн хоолоо дутуу орхидоггүй. Иртэй талаар хутга дамжуулдаггүй. Маанийн ажилд малгай тавьдаггүй. Малын бэлчээрт бой хийдэггүй. Махны хольцонд сүү ордоггүй. Мандах наранд ус өргөдөггүй.

Нагацын дэргэд дал барьдаггүй. Настны дэргэд сархад хүртдэггүй. Найрын хойморт энгэр задгайлдаггүй. Наадмын даваанд тооцоо ярьдаггүй. Цайны шаарыг галд хийдэггүй. Цагаан идээнд цус хольдоггүй. Цацлын идээг доош өргөдөггүй. Цаг голлоход замд гардаггүй.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Өвөг дээдсийн сургаал

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!