Home » Эр, эм хүмүүний амьдрал арга билгийн мөн чанартай. Энэ мөн чанараа ойлговол эр, эм хоёр бие биетэйгээ тэрсэлдэхгүй, дутуу дутуугаа нөхөөд тэнцвэр гэдэг орон зайг бүтээж амьдарч чадна

Эр, эм хүмүүний амьдрал арга билгийн мөн чанартай. Энэ мөн чанараа ойлговол эр, эм хоёр бие биетэйгээ тэрсэлдэхгүй, дутуу дутуугаа нөхөөд тэнцвэр гэдэг орон зайг бүтээж амьдарч чадна

by Aurora

Эр, эм хоёр хүйс нь хоорондоо ялгаатай ч яг л арга билэг шиг нэг нэгэнгүйгээрээ орших боломжгүй бодгалиуд юм.
Энэ мөн чанараа ойлговол эр, эм хоёр бие биетэйгээ тэрсэлдэхгүй, дутуу дутуугаа нөхөөд тэнцвэр гэдэг орон зайг бүтээж амьдарч чадна.

 

Иймдээ ч бид бие сэтгэлээрээ ч, эрхтэнээрээ ч, сүнсэн махбодиороо ч нэг зүйлийн хоёр тал лугаа адил таардаг. Эр хүмүүнд гаргадаг сүв байхад, эм хүмүүнд ордог сүв бий. Эр хүмүүн цацаж байхад, эм хүмүүн хурааж байдаг. Эр хүмүүн хэмийг татаж байдаг бол эм хүмүүн түгээлтийн арвин сайхан хэмтэй.

Энэ хоёр хэм яг бие биедээ таталцахуйц ижил хэмтэй байвал хайрлан дурлалцаж, бие сэтгэл хоёр тэнийдэг юм шүү дээ. Тохирдог, тохирдоггүй хүмүүс гэж үүнийг хэлнэ. Тиймээс гэр бүл ханилах, ураглах ёсонд анхнаас нь хэм тааруулах учиртай.

Хүссэн хүсээгүй хүмүүн бие халуун учир гал хэмийг байгаль орчиндоо түгээж явдаг. Энэ мөн чанарын гаргаж байгаа гал хэм хайр энэрэл дүүрэн байвал түүний орчин тойронд мод цэцэгс сайхан ургаж, түүний гал хэмээс амин хэм авч үржин төлждөг.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол Ээж / Эхнэр Хүмүүний Хөтөч Дэвтэр Судар

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!