Мацаг нь бие сэтгэлээ цэвэрлэх үр дүнтэй аргын нэг юм.
Хэрэв харилцааны асуудалтай бол даваа гаригт мацаг барь. Хэрэв шийдвэр гаргаж чаддаггүй бол мягмар гаригт мацаг барь
Хэрэв хүмүүстэй харьцах боломж муу байдаг бол лхагва гаригт мацаг барь. Хэрэв урагш ахин дэвших, сонголт хийх, итгэл үнэмшил, өсч хөгжих чадвар зэргүүдэд асуудалтай бол пүрэв гаригт мацаг барь. Хэрэв таны аз жаргал чухам хаана юунд оршиж буйг мэддэггүй бол баасан гаригт мацаг барь
Хэрэв амьдралд тань ядуурал, зовлон нүүрлэсэн бол бямба гаригт мацаг барь. Хэрэв өөрийн хүч чадалдаа итгэх итгэлгүй, өөрийн давуу чанараа үнэлэх үнэлэмж, нийгэмд нөлөөлөх нөлөөлөл хангалттай биш бол Ням гаригт мацаг барь.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын “Өөрийгөө дутуу дулимгаар мэдрэх болон гомдох, өөрийгөө доогуур үнэлэх мэдрэмжүүдээ ялах нь” лекцээс