Home » Чихний цэгэн дарлага нь ядаргаа тайлна. Хэрхэн өөртөө чихний дарлага хийж, ядаргаагаа тайлах вэ?

Чихний цэгэн дарлага нь ядаргаа тайлна. Хэрхэн өөртөө чихний дарлага хийж, ядаргаагаа тайлах вэ?

by Aurora

Чихний цэгэн дарлага дангаар нь хийж болох боловч, түүнийг бүх биеийн  дарлагатай хавсран хийвэл маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг давуу талтай.

Чихэнд дарлага  хийх үед зарим нэг хэсэгт нь өвчин мэдрэгдэж байвал тухайн хэсэгтэй холбоотой эрхтэний үйл ажиллагаанд хямрал гарсныг илтгэнэ.

 

Дарахад хөндүүрлэж байгаа цэгүүдэд дарлага  хийх нь тухайн өвчтэй эрхтэнүүдийг эмчлэх, нэгэнт үүссэн өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эхлээд эрхий хуруугаа чихнийхээ ард, долоовор, дунд хуруунуудаа урд талд нь байрлуулж, хуруунуудынхаа өндгөөр чимхлэх маягаар хийнэ.

Чихний дарлагыг хэвтээ эсвэл суугаа байрлалд хийх нь илүү тохиромжтой. Чихэндээ өдөрт 2-3 удаа дарлага  хийж болно. Дарлага хийхдээ чихнийхээ ар болон урд талыг доороос нь дээшээ чиглэлтэйгээр, халуун оргиж, таатай мэдрэмж төртөл илнэ.

Чихний дарлагыг  өглөөний дасгалын өмнө, ажлынхаа дундуур хийхээс гадна алжаал ядаргаа тайлах, биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулах зорилгоор унтахаасаа 2 цагийн өмнө хийх нь хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй байдаг. Унтахын өмнө дарлага  хийхдээ эхлээд чихийг бүхэлд нь жигд илж өгнө.

 

Нойр муудах, ялангуяа нойр солигдох үед 2-3 удаа гүнзгий амьсгал авангаа чихнийхээ гэдсийг хоёр талаас нь хуруунуудаараа хавчин өнгөцхөн дарах  нь үр дүнтэй байдаг. Энэ дарлагыг хийхэд хурууны хөдөлгөөн зүрхний цохилттой нэгэн хэмтэйгээр эхэлж, аажимдаа удааширч зүрх 2-3 удаа цохилох хугацаанд нэг удаа тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ.

Нойрмоглох, бие сулрах, нүд ядрах үед чихийг хүчтэй чимхлэн илж, аажимдаа нухах хэлбэрт шилжих байдлаар дарлага хийх хэрэгтэй. Чих шуугих, сонсгол муудах үед чихний нүхний дээд хананд дарлага  хийх бөгөөд энэ дарлагыг хөмсөгний голд байрлах цэгийн дарлагатай  хавсран хийх нь илүү тустай, Чихэнд хийсний  төгсгөлд, гүнзгий амьсгал авангаа чих, чихний арын хэсгийг дарах  хэрэгтэй.

Эх сурвалж: Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг

 

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!