Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Хүмүүнийг танихуй эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Мэргэн хүмүн Мууг жигшмүй Мунхаг хүмүн Мууд дурламуй 2 .Мунхаг хүмүн Мэргэдээс дайжмуй Мулгуу хүмүн Зөвөөс зугтмуй
3.Залхуу хүмүн Идэмхий аж Зусарч хүмүн Инээмхий аж 4.Сайн хүмүн Үгээ үл няцах аж Муу хүмүн Үгээ урвуулах аж 5.Сайн хүмүн Олны сэтгэлийг Олж хураах ану Соронзон гүр Төмрийн үртсийг Татах адил буюу 6.Сайн хүмүн Сайн үгсийг Сорчлон авч Сэцэн мэргэн Саруул ухаантны Зэрэгт хүрмүй 7. Худал үг хорлолтой Хар санаа халтай Үнэн худлыг ялган тани Үнэнч шударгууг эрхэмлэ
8 .Худал өгүүлэх хүмүн Хулгуухаас үл буцмуй Хуурмаг авирт хүмүн Урвахаас үл буцмуй 9.Бүтэл хазгай хүмүний Зусар үгийг бүү дага Буруу санаат хүмүний Зөвшөөх үгийг бүү хэрэгс 10.Сайн санаатыг Асран хүндэлбэл Сурсан мэдсэнээ Халдаан тэтгэмүй
11.Муу санаатыг Хайрлан дотносовол Могой адил Хатган хорломуй 12.Зөв санаат Сайн хүмүнийг Бүү дарла Буруу санаат Муу хүмүнийг Бүү асар 13.Доройтох ноён Сайн хүмүүнээс Уйдан хажиглах аж Үхэх хүмүн Сайн отчоос Үргэн дайжих аж
14.Өөдлөх заяа үгүй Мунхаг хүмүн Өр ширэнд баригдаад Төрөл саднаа Төрөл арилжтал Зовоох энүүхэнд аж 15.Авир муугаас болж Ялд унасан хойно Ах дүүс мину Аварсан үгүй хэмээн Айлган хилэгнэж Гомдон гаслах хүмүн Шаварт шигдсэн Адгууснаас ялгаа юун
16.Залхуу хүмүн Зовлонгийн садан Мунхаг хүмүн Адгуусны төрхөм 17.Ашиг горилогч Гар харамхай Суудал горьдогч Нүүр харамхай 18.Дагаар орсныг алах ахул Муу эрийн шинж Дайснаа дагуулах ахул Сайн эрийн шинж Өөдлөхөд санах сэрэх аж 19. Уруудахад унтах хэвтэх аж Нойр хэмээхүйг сэрж барамуй Уруудах хэмээхүйг сэхэж давмуй 20.Ухаан охор хүмүн Хараал хэлэмхий аж Ухаан ихэт хүмүн Ерөөл хэлэмхий аж
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Хүмүүнийг танихуйн эрдэм /