Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Хүмүүнийг танихуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Ухаан уйтан хүмүн Уул мэт эрхэмсэг аж Ухаант мэргэн хүмүн Далай мэт дөлгөөн аж 2.Ухаан охор хүмүн Орон гэртээ ч төөрмүй Ухаан уужуу хүмүн Дэлхий тойрон алзахгүй

3.Тус хүргэхийг эрхэмлэгч Сайн санаат хүмүн аж Урсгал ус лугаа адил Уян дөлгөөн авирт аж 4.Тусыг үл ойшоогч Санаа буруу хүмүн аж Тулгад буй гал дээр Ус асган сөнөөгч аж 5.Ам баатар зүтгэлтнийг Андуурч бүү соёрхогтун Амь хайргүй зүтгэлтнийг Алагчлан бүү хоцроогтун 6.Өчүүхэн амиа хичээгчийг Өөдлөх үйлд түшвээс Өмөртөл идэж бараад Уруудах буруудахад хөтөлмүй
7.Нойр хэмээхүй Залхуугийн өвчин аж Уруудах хэмээхүй Мунхагын заяа аж 8.Жаргал хэмээхүй Хүмүн бүрийнНасан туршийн Хүслэн буй за Жаргалд ташууран Мунхрах ахул Нэгэн наснаа Зовох буй за 9.Харам хэтийдвэл Гарз далалмуй Шунал хэтийдвэл Зовлон дуудмуй
10.Залхуу хүмүн Зовох буй за Зусарч хүмүн Осолдох буй за 11.Олохыг олж чадавч Зарахыг үл мэдэгч Олз олохын тусыг Зөв үл хүртмүй 12.Өөдлөхөд санах сэрэх аж Уруудахад унтах хэвтэх аж Нойр хэмээхүйг сэрж барамуй Уруудах хэмээхүйг сэхэж давмуй
13.Ашиг харж Нөхөр сүүдэр бологч Алан хорлох Атаатнаас дор буюу 14.Үг андгайдаа Үл хүрэгч хүмүн Халз тулалдах Дайснаас дор аж 15.Айх ичих хоёрыг Ажиглан сонжин мэд Айх ичихийг мэдэгч Ааш авираа засмуй 16. Итгэл эвдэгч хүмүн Тэрэг эвдэх үхрээс дор Тэргийг засч болмуй Эвдсэн итгэл хөсөрдмүй
17.Хүргэсэн тусыг Хүртэн баясаад Хойч өдөр Хойморт морилогч Эрийн сайнд Эзэн болов хэмээн Эрээ цээргүй Донгодох гутамшиг 18.Муу хүмүнийг Үйлэнд зарвал Мунгинан осолдож Үйлс үл бүтээмүй 19.Үйлэнд зарах хүмүнийг Зөв таньсан ахул Бэрх үйлийг боловч Бүтээж магад чадмуй 20. Сэтгэл сэв үгүй ахул Хайр үл цуцармуй Санаа эс хоёрдвол Ханийн сэтгэл сэв үгүй “охиддоо хэлсэн үг”
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Хүмүүнийг танихуйн эрдэм/