Home Амьдралын хэв маяг Үрийг хүмүүнжүүлэх Монгол ухаан: Эцэг эх болсон бол үрийнхээ харах мэлмий, сонордох сонорт нь буруу буртгийг бүү үзүүл, гэгээлэг дурсамж дүүрэн үлдээгээрэй

Үрийг хүмүүнжүүлэх Монгол ухаан: Эцэг эх болсон бол үрийнхээ харах мэлмий, сонордох сонорт нь буруу буртгийг бүү үзүүл, гэгээлэг дурсамж дүүрэн үлдээгээрэй

by Aurora

Эцэг эх болсон бол үрийнхээ харах мэлмий, сонордох сонорт нь буруу буртгийг бүү үзүүл, гэгээлэг дурсамж дүүрэн үлдээгээрэй. Үүнд л хичээж ѳрх гэр бүлийн бүх гишүүн хичээх нь чухал. Тэгж байж сайхан үүхт дурсамжууд, тэр сайхан үйлдлүүд тархинд нь хэзээ ч мартагдахааргүйгээр, тэрээхэн айл бүлдээ өссөндөө бахархахаар үйлүүдийг үлдээдэг.

 

Тэгж баймааж нь хожмын гольдрол нь зөв, яг л тэр сайхан дурсамжуудтайгаа адилаар өөрийнхөө амьдралыг хөтөлж явна гэсэн үг. Дэлхийн бүх хүүхэд адил. Дэлхийн олон орноос Монгол түмний хүүхдээ хүмүүнжүүлэх ухаан юугаараа ялгаатай вэ? гэвэл хүмүүний бие хөгжил, хүмүүний бодис солилцооны улбаанд тохируулан мэдэрч сургах ухаандаа оршино.

Хүүхэд хүмүүнжүүлэх монгол ухаан маань Монгол хэл, Монгол сэтгэхүй, монгол зан заншилтай нягт уялдан хөгжсөнөөрөө бусад улс үндэстнээс ялгарах нэгэн ухаан гарч ирсэн нь ХҮНШҮҮЛЭХ УХААН билээ. Өвөг дээдсийнхээ удмын галыг бадрааж авч явах нь эцэг, эх, бид үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүнжүүлэхээс шалтгаалж байна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол Ээж

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!