Эр хүн эмэгтэй хүнээс халамжит эрхлэлтийг авахыг хүсдэг. Эрэгтэй хүмүүс бол хөөрхий нас насандаа, цаг хугацааандаа л эрхэлнэ. Эмэгтэй хүмүүс харин өдөрт таван янзаар эрхэлдэг хаврын тэнгэр шиг хүмүүс шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр бүх насаараа бие биеэ эрхлүүлэхийн төлөө амьдарч байгаа нь хайрын илрэл юм.

Энэ нь бусад хүнд гаргахгүй сэтгэлийн ховор үзэгдэл. Эрхлүүлэхгүй байх, хайр халамжийн үг хэрэглэхгүй байна гэдэг та хоёр хоорондоо хайрын холбоо үүсгэхгүй байна гэсэн үг. Эр эм хоёр чинь хоорондоо хүүхэд шиг байж байж л бие биедээ харгүй байж чаддаг юм.
Хамаг сэтгэлийн охиороо бие бие рүүгээ тэмүүлнэ. Энэ том хүн гэж бодох л цагаас харилцаа хөндийрчихдөг. Бие биенийхээ нүдэнд далан насыг хүрсэн ч нялхаараа харагдаж байвал тэр хайр халуун байгаагийн илрэл. Тэгэхээр хайрын түлш бол хайртай хүнээ эрхлүүлэх юм.
Нэг янзаар эрхлүүлээд байхад бас болдоггүй, хүн уйддаг учраас олон янзын эрхлүүлэх арга байдаг тул түүнийг хэрэглэж биесээ уйдаахгүй байх нь чухал. Хүүхэд л амьдралд гэнэн цагаанаар, сэтгэлийнхээ хөглүүн байдлаар ханддаггүй.
Тэгвэл эр хүн том болсон ч ийм л хүүхдийн гэмээр сэтгэлийн хөгтэй байдаг. Эх хүн өөрийгөө хайрлуулах таван мөн чанар бий. Эр хүмүүнийг хайрлах таван мѳн чанар нь үнэндээ ѳѳрийгѳѳ хайрлуулах таван мѳн чанар болой. Эм хүмүүн эр нѳхрѳѳ хайрлахад мѳрдлѳг болгох таван зарчим бий. Үүнд:
- Эр нѳхрѳѳ хүндлэх.
- Эр хүмүүний урдаас их дуугаар бүү ярьж бай.
- Сул үг хэзээ ч бүү хэлж бай.
- Аливааг захиръя гэвэл цэгцэлж захир.
- Ѳѳртѳѳ хүртэл үнэнч бай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Та Монгол Ээж