Home » Ууртай харилцаанаас хүүхэд ууртай л болдог. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдэд хувийн зан харилцаа тогтдоггүй.

Ууртай харилцаанаас хүүхэд ууртай л болдог. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдэд хувийн зан харилцаа тогтдоггүй.

by Aurora

Ууртай харилцаа. Томчууд ууртай үедээ хүүхэдтэйгээ муухай харилцаж, сайхан зантай үедээ бүхнийг зөвшөөрч, зөв буруу ч бай хүлээн зөвшөөрч харилцаж байдаг нь хүүхдийн сэтгэл зүйд маш хортой байдаг. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдэд хувийн зан харилцаа тогтдоггүй.

 

Энэ зан харилцааг хүүхэд өөрөө эхнэр нөхөртэй болохоороо давтдаг. Бодоод үз дээ гэрт нэг хүн уурлаад байхаар тавгүй байдаг даа. Ажиглах юм бол гэрийн бүх хүн бүгд уурын мэдрэмжтэй болчихдог. Та өөрөөсөө асуугаарай. Та хариулаарай, ууртай байгаа юу?

  • Та ууртай орчинд өссөн үү?
  • Аав ээжийн аль нэг нь байнга уурладаг байсан уу?
  • Та хэтэрхий ядарч сульдсан уу?
  • Танд сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байна уу?
  • Уурлаад байгаа шалтгаан тань юу вэ?

Зөвлөгөө:

  • Сайн унтаж амар
  • Уурын шалтгаанаа олоорой
  • Асуудлаа шийд
  • Өөртөө цаг гарга
  • Хүлээн зөвшөөр

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!