Үр хүүхэд төрүүлнэ гэдэг эм хүмүүний үүрэг, амьдралын мөн чанар. Нэгэн үрийг тээж тѳрүүлэн, тэжээж, ѳсгѳн бойжуулна гэдэг нэгэн угсааг бэхжүүлж, хүмүүн заяаг тэтгэж буй их хариуцлагатай үйл билээ. Эрүүл, саруул ээжээс эрүүл үр мэндэлнэ. Эрүүл хүмүүн бол улс эх орны нэгэн баялаг билээ.
Угсаа гээч тасрах ёсгүй Удам гээч татрах учиргүй. Эх үр биеийн нандин холбоотой. Эцэг үр сэтгэлийн нандин холбоотой. Хайрын хүчний хамгийн гол зорилго удам залгах үр хүүхдээ үлдээх. Ан амьтан ч хүчирхэг үр төл үлдээхийг эрхэм болгодог билээ.
Харин хүмүүн бид өөрийн махбодийн чадамжийг илүүтэй төгөлдөржүүлж, цаашлаад дараагийн удмыг хөгжүүлэхийг хүсэж, өөрийн чадамжийг давсан хүчит үр удмыг үлдээхэд тэмүүлж амьдрах арга ухаанаар хөгждөг. Өөрийгөө үлдээхэд хуулаад тавих биш, төгөлдөржүүлэн хөгжүүлэн амьдрахын нэр юм.
Хөгжүүлэх гэдэг нь хөг ижилсэх гэсэн үг. Ний олонтойгоо, нийтээрээ хамт амьдрах чадамж өндөр байхыг “хөг ижилсэх” гэж нэрийддэг. Энэ нь ганцхан хүн төрөлхтөн хоорондоо хөг ижилсэхийг хэлээд байгаа биш, байгаль дэлхийтэйгээ ч хөг ижилсэхийг хэлж, бие биедээ дэмтэй хоршин дуулж уянгалуулахыг хэлдэг.
Эм хүмүүний нэр мандах нь:
- Авааль нѳхѳртѳѳ тустай байх аваас нэг мандана.
- Албат нутагтаа зүстэй байхад нэг мандана.
- Алтан нутагтаа түшигтэй байх аваас нэг мандана.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.