Home » Таны дотор ертөнц буй. Таны тэмцэж олж байгаа эд хөрөнгө, бусад бүх зүйл таныг үгүй болоход үлдэнэ. Та юуг ч авч явахгүй. Тиймээс амьдралынхаа хором мөч бүрийг битгий дэмий өнгөрөө. 

Таны дотор ертөнц буй. Таны тэмцэж олж байгаа эд хөрөнгө, бусад бүх зүйл таныг үгүй болоход үлдэнэ. Та юуг ч авч явахгүй. Тиймээс амьдралынхаа хором мөч бүрийг битгий дэмий өнгөрөө. 

by Aurora

Нэгэн эр амьсгал хураасан гэдгээ ойлгох мөчид Бурхан түүн рүү нэгэн чемодан барин ирж явахыг харжээ.
Явах цаг чинь боллоо, хүү минь гэж Бурхан хэлэв. Гайхсан эр хариу хэллээ. Одоо юу. Ийм эрт үү? Надад маш их төлөвлөгөө байгаа.

 

Харамсалтай байна. Гэвч цаг нь болжээ. Та энэ чемоданд юу авч яваа юм бэ хэмээн сонирхон асуулаа. Чиний гэх бүхнийг гэж Бурхан хариулав.  Миний хувцас хунар, мөнгө үү. Тэдгээр зүйлс яг үнэндээ хэзээ ч чинийх байгаагүй. Газар дэлхийн юмс.

Тэгвэл миний дурсамжууд уу хэмээн таах гэж оролдов.  Тэр ч хэзээ ч чинийх байгаагүй. Үнэндээ цаг хугацааны л өмч байсан юм. Тэгвэл миний мэдлэг, туршлага уу.  Тэр бол тухайн үеийн нөхцөл байдлын үр дүн. Чинийх биш
Миний гэр бүл, найз нөхөд үү.

Харамсалтай нь тэд ч чинийх биш. Зүгээр л чиний амьдралын замд хамааралтай. Миний эхнэр, хүү хоёр минь ч надад хамаагүй гэж үү. Үгүй дээ, тэд чиний зүрхнийх байсан юм. Тэгвэл миний өөрийн бие.  Тэр хэдийн хумхын тоос болсон. Тэгвэл сэтгэл минь. Тэр яагаад ч чинийх биш, тэр бол минийх.

 

Айж эмээсэн эр Бурхны гараас чемоданыг аваад нээлээ. Гэвч хоосон байхыг олж харжээ. Нүдэнд нь нулимс цийлгэнэн Бурхнаас асуулаа. Тэгэхээр надад хэзээ ч юу ч байгаагүй хэрэг үү. Бурхан түүнд хариу хэлэв. Чамд байсан цорын ганц зүйл бол чиний амьдрал байсан. Мөч хором бүр нь зөвхөн чинийх байсан.

Тийм болохоор  чи амьд байгаа л бол амьдар. Чиний өөрийн гэж бодож байгаа зүйлс амьдрахад чинь саад болох ёсгүй. Яг одоо л амьдар. Өөрийнхөө амьдралаар амьдар. Хамгийн чухал нь чи аз жаргалтай байх ёстой гэдгийг бүү март. Чиний тэмцэж олж байгаа эд хөрөнгө, бусад бүх зүйл чамайг үгүй болоход үлдэнэ. Чи юуг ч авч явахгүй. Тиймээс амьдралынхаа хором мөч бүрийг битгий дэмий өнгөрөө.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Сургамжит үлгэр

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!