Home » Аз жаргалгүй хүн гэж хэнийг хэлэх вэ?

Аз жаргалгүй хүн гэж хэнийг хэлэх вэ?

by Aurora

Хотын хаалган дээр нэгэн тэнүүлч гуйлга гуйн зогсох ажээ. Түүний хажуугаар омголон морьтой нэгэн хүн өнгөрөх зуураа нөгөө тэнүүлчийн улаан нүүрэн дундуур нь ташуураар ороолгочихоод давхин одов. Холдон одож буй морьтны араас удтал харж зогссон тэнүүлч эр:
Аз жаргалтай болтугай! – хэмээв.

 

Болж өнгөрсөн үйл явдлыг бүгдийг харж байсан тариачин эр тэнүүлчийн эл үгийг сонсоод гайхан: -Та тийм хүлцэнгүй хүн юм гэж үү дээ? – гэж асуувал, тэнүүлч: -Үгүй ээ, зүгээр л хэрэв тэр морьтон аз жаргалтай хүн байсан бол миний нүүрэн дундуур ташуураар ороолгохгүй л байх байсан даа, -хэмээн хариулжээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Boldsukh Badamsed “Аз жаргалтай болтугай” (сургамжит түүх)

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!