Home » Алга хавсрахын ач тус

Алга хавсрахын ач тус

by Aurora

Судрын ёсны номонд хамтгатгасан алга нь буян хийгээд билиг билгүүн лүгээ хослон орохуйн мөрийг бэлгэдэн үзүүлдэг.Нэг гарын таван хуруу нь тус бүр өглөг, сахил, хүлцэнгүй, хичээнгүй хийгээд дияаны гүн утгыг бэлгэддэг бол нөгөө гарын таван хуруу нь билгүүн, уран арга, ерөөл, арван хүч хийгээд сайн оюун тэргүүтний ёгт утгатай байдаг.

 

 

 

Байнга алга хавсран наманчласны ачаар буяны цогц төгс бүрэлдэх, дээд сайн язгуурт төрөл авах, гуа өнгө зүс сайн, цээл уран хоолой, яруу өгүүлэхүй, чин сүжиг, хатуу чанга сахил, Цаг ямагт тус дэм үзүүлэх нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн чинь сэтгэгчилэн бүтэх болно. Олонтоо сонсох хийгээд билиг билгүүн төгс зэрэг хосгүй нандин арван тус эрдмийн шимийг хүртэх нигууртай хэмээн судар номонд айлджээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Үйлийг тийн ялгах судар

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!