Эрт урьд цагт Гималайн өндөр ууланд оршиж байсан хийдэд Түвд лам нар амьдардаг байсан ба тэд мөнхийн залуу нас ба урт наслалтын нууцыг мэддэг байсан тухай алдарт домог байдаг.
Тэр нууцыг олж авах гэсэн олон хүн байсан боловч, зөвхөн Английн цэргийн офицер Питер Келдэрт нээгдсэн гэдэг.
Тэр хүнд Түвд лам залуужих ба эрүүлжих алдарт 5 дасгалыг зааж өгч, 5 жилийн туршид хийлгүүлж бэлтгэсний дараа Англид буцаж очиход тэрээр яг 20 жилийн өмнө байсан шигээ залуужсан гайхамшгийг олон хүн бишэрсэн гэдэг. Түүнээс хойш “Дахин төрөлтийн мэлмий” гэсэн номыг 1930 онд гаргаж, Түвд лам нарын залуужих энэхүү нандин нууцыг дэлхий нийтэд задалсан болно.
Эдгээр дасгалууд нь маш энгийн ба хүн бүр хийж чадна. Гэвч үр дүнгийн хувьд маш агуу юм. Эдгээр дасгалуудыг бүтээхдээ, Түвд лам нар хүний биеийн үйл ажиллагааны энергийн чадвахи буюу “энергийн шуурга” –ын онолд үндэслэсэн байдаг.
Бидний биед 19 энергийн шуурга буюу төв байдаг. Эдгээрээс 12 нь гар ба хөлийн үе мөчид ба тэднийг хоёрдогч гэж үздэг. Харин үндсэн гэж тооцогддог 7 төв нь энергийн хүрд буюу чакрануудад байрладаг. Эрүүл биед энергийн энэхүү урсгалууд нь маш хурдтай эргэлдэж, биеийг амьдралын эрч хүч болох пранагаар хангаж байдаг.
Харин аливаа нэгэн хэсэгт энергийн урсгалд саад учирвал, өвчин буюу хөгшрөлт (орчин цагийн ойлголтоор ) явагддаг гэж Түвдийн лам нар үздэг. Чухам пранагийн урсгалыг сэргээхийн тулд тэд энэхүү 5 дасгалыг бий болгосон билээ.
ҮР ДҮН: энергийн төвүүд дэх энергийн урсгалыг идэвхижүүлснээр бидэнд шинэ амьдралыг хайрлаж, залуужуулна, наслалтыг уртасгана, төрөл бүрийг өвчинг илааршуулан, эрүүлжүүлнэ, биеийг уян хатан болгоно. Мөн өөрт дутагдсан хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах давуу талтай юм байна.
Уг дасгалыг тогтмол хийснээр бие маш сайн амарч, өдөржин эрч хүчтэй ажиллах боломжийг бүрдүүлж өгнө. ЭСРЭГ ЗААЛТ: Эрүүл мэндийн асуудалтай бол, дасгал хйиснээр бищндээ хор учруулах аюултайг санах хэрэгтэй. хүүхэд ба настнууд, ба дараахь тохиолдолд хийхгүй.
- өндөр халуунтай үед
- артерийн өндөр даралт
- зүрхний шигээсийн эрсдэлтэй
- сарын тэмдэг ирсэн үед
- хөхүүлж байхад
ХЭРХЭН ХИЙХ: Дорхи дасгалуудыг өдөр бүр тогтмол ба тууштай хийвэл үр дүн нь танд 1-2 долоо хоногийн дараа даруй мэдрэгдэнэ. Эхлээд дасгал бүрийг 3-5 удаа хийнэ, тэгээд долоо хоног бүр 2 удааг нэмж, 9-10 долоо хоногийн дараа 21 удаад хүргэнэ.
Үүний дараа давталтыг нэмэхгүйгээр, хүсрэн түвшиндөө хийж байхыг зөвлөнө. Өглөө, орой хэзээ ч хийж болох ба тогтмол хийгээд сурчихвал өдөрт та нийт 10-15 минутыг л энэ дасгалд зарцуулна. Дасгал хийхийн өмнө хоосон ходоодтой, нүүр гараа угааж цэвэрлэсэн байвал зохистой.
1-Р ДАСГАЛ: Цэх зогсоод гараа алдал. Алга доош харсан, дэлгээстэй, хуруунууд хамтдаа. Гарынхаа байрлалыг өөрчлөлгүйгээр цагийн зүүний дагуу биеэрээ бүтэн эргэлт хий (ө. х. баруун тийш). Завсарлалтгүй 21 удаа эргээрэй.
Дуусгаад хөлөө нийлүүлэн цэх зогсоод, гараа ташаан дээрээ тавина. Амьсгалаа хамраараа гүнзгий аваарай. Уруулаа”О” үсэг болгоод амаараа амьсгалаа гаргаарай. Дараагийн дасгалд шилжтэл 2 удаа ийм байдлаар амьсгал авч гаргаарай /энэ нь дасгал болгоны дунд хийгдэх ёстой/.
Та энэхүү дасгалыг анх удаа хийж байгаа бол толгой эргэж магадгүй. Тиймээс унахаас болгоомжлоорой. Энэ дасгал нь тэнцвэрийн тогтолцоог сайжруулдаг. Дасгалаа тогтмол хийснээр толгой эргэхээ болих ба маш хурдан хийсэн ч төвөггүй болно.
2-Р ДАСГАЛ: Хивс юм уу гудсан дээр дээш харан хэвт. Хөлөө жийн шагайгаар нь нийлүүлнэ. Гарын алгануудаа газар луу харуулаад биеийнхээ дагуу байрлуулна. Хамраараа амьсгал авангаа хөлнүүдээ 90-с ялимгүй их өнцгөөр дээш өргөнө. Үүнтэй зэрэг эрүүгээ цээжиндээ хүртэл нь толгойгоо өргөнө. Аядуухан зөөлөн хөдлөөрэй.
Хэвтэж байхад хөлийн хурууд ээтийсэн, бүсэлхий газраас хөндийрөхгүй байх хэрэгтэй. Толгой хөлөө газар буцаахдаа амьсгалаа ам юм уу хамраараа гаргаарай. Биеэ бүрэн сулла. Хөл толгойгоо өргөхдөө амьсгалаа аваад буулгахдаа гаргаад тасралтгүй нийт 21 удаа хийнэ. Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна. 2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.
3-Р ДАСГАЛ: Хөлийн хуруунуудын өндгүүдээрээ газар тулан өвдөг дээрээ зогс. Өвдөг хоорондын зай 10-11 см. 2 гар өгзөгний дор. Нуруу цэх, эрүү цээжинд. Хамраараа амьсгалаа аваад бүсэлхийгээрээ нумран гэдий. Толгойгоо аль болох хойш гэдийгээрэй.
Хойш гэдийхэд өгзөг гарт чинь тулгуур болно. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаж эхний байрлалдаа очно. Нэгэн хэмээр 21 удаа тасралтгүй хийгээрэй. Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна. 2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.
4-Р ДАСГАЛ: Хөлөө жийн суугаад алгаараа өгзөгний харалдаа газар тул. Гарын байрлал маш чухал ба алгаа биеийн дагуу чиглүүлсэн байх хэрэгтэй. Эрүү цээжинд. Хамраараа амьсгал авангаа өгзгөө дээш өргөн өвдгөөрөө нугарна. Толгойгоо хойш нь бүрэн гэдийлгэ.
Гар хөл газарт перпендикуляр, их бие газарт параллел байна. Эхний байрлалд буцаж орохдоо ам юм уу хамраараа амьсгалаа гаргаарай. Уг дасгалыг 21 удаа нэг хэмээр тасралтгүй хийнэ. Хөл гулгахгүй байвал зүгээр. Хөлийн ул дасгал дуустал нэг байрлалдаа байна.
Гар нугарахгүй ба зөвхөн мөрөөрөө хөдөлнө. Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна. 2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.
5-Р ДАСГАЛ: Эхний байрлал – тулах цэг гарын алга, хөлийн хуруудын өндөгнүүд. Хөл гарын хоорон дахь зай 60-70см. Толгой дээш гэдийсэн байдалтай. Гар хөлөө нугалалгүйгээр амьсгал авангаа өгзгөө дээш өргөн эрүүгээ цээжиндээ хүргэ.
Таны бие адил талт гурвалжин үүсгэнэ. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаад эхний байрлалдаа орно. Газартай зөвхөн алга болон хөлийн хурууны өндгөөрөө хүрэлцэнэ. Дасгалыг 21 удаа тогтмол хэмнэлээр хийгээрэй. Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.
2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай. Амжилт хүсье! Түвдийн залуужуулах дасгал хийгээд гарсан үр дүнгээсээ бусадтай хуваалцаарай. Таны би? эрүүл ухаан саруул байг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Mandala Yoga