Хүний биеийн үндсэн 7 хүрдний 4 хүрд нь сэрээ булчирхайг хариуцдаг. Хэрхэн сэрээ булчирхайгаа идэвхжүүлж, өдөр тутам даа аз жаргалыг мэдэрч амьдрах вэ? Аз жаргалыг өөр газраас хайх хэрэггүй, таны дотор бий.
Хүн болгонд “Аз жаргалын цэг” гэж байдаг. Тэр бол сэрээ булчирхай /тимус/юм. Сэрээ булчирхай нь цээжинд хавирганы завсар байрлах бөгөөд хүний бие эрхтэний аз жаргалын үндэс болно. Грекээр тимус гэдэг нь “Амьдралын эрч хүч” гэсэн утгыг агуулна.
Сэрээ булчирхайгаа дэмжих арга:
- Сэтгэл санаа таагүй эсвэл сэтгэл гутралд орсон бол гэрийн нөхцөлд сэрээ булчирхай дээр 10-20 секунд орчим хурууны өндгөөр тогших эсвэл яг л Тарзан шиг гараа атгаж байгаад цээжээ балбана. Гэхдээ хэт чанга биш.
- Сэрээ булчирхай халуун дулаан орчинд дуртай тул саунд орох эсвэл наранд ээж хэвтээрэй.
- Мөн та өөрийгөө онгироох хэрэгтэй. “Би залуу, Би эрүүл, Би чадварлаг” гэх мэт өөрийгөө онгироох өөр үг бодож олоорой.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Пүрэв Гэрэлтбадам