Home » Цагийг та нөгчөөдөг үү, цаг хугацаа таныг нөгчөөдөг үү… Хэзээ хүүхдийнх шиг цайлган чанар алга болсон юм бол?

Цагийг та нөгчөөдөг үү, цаг хугацаа таныг нөгчөөдөг үү… Хэзээ хүүхдийнх шиг цайлган чанар алга болсон юм бол?

by Aurora

Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа.

 

Цахилгаан хүчтэй цахилж нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран “охин минь замдаа явж байгаад айх бий дээ” гэж бодон машиндаа санд мэнд сандран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг харлаа.

Охин ойрхон ойрхон алхлан явж байв.  Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд “Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу?

Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч” гэв. Тэгэхэд охин:  “Инээмсэглэсэн юм аа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна” гэжээ. Цагийг та нөгчөөдөг үү, цаг хугацаа таныг нөгчөөдөг үү… Хэзээ хүүхдийнх шиг цайлган чанар алга болсон юм бол?

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сургамжит өгүүллэг 2 номноос…

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!