Home » Хүний дотор сайн муу хоёр чанар нь үргэлж тэмцэлдэж байдаг. Та алийг нь илүү тэжээнэ тэр чанар нь таныг тэтгэнэ

Хүний дотор сайн муу хоёр чанар нь үргэлж тэмцэлдэж байдаг. Та алийг нь илүү тэжээнэ тэр чанар нь таныг тэтгэнэ

by Aurora

Овгийн ахлагч өвгөн индиан өвгөн ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. өвөө нь хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа.

 

 

Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асууж гэнэ. Өвгөн индиан ач хүүгийнхээ нуруу нь дээр нөхөрсөгөөр алгадаад хүү минь энэ нь миний хувьд хоёр чухал зүйлийг илэрхийлж байгаа юм.

Юу илэрхийлж байгаа юм ” гэж ач хүү асуухад сайн муу чанарыг илэрхийлж байгаа юм. Яг энэ хоёр нохой шиг хүний сайн муу хоёр чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг юм гэв.

Ач хүү  тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байхнээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийхыг нь асуужээ. Тэгээд хүү “ тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв. Хөгшин индиан ач хүүгээ хараад: “Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.

 

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сургамжит өгүүллэг

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!