Хайрыг услахгүй бол тэр дундарна. Харцыг баясгахгүй бол тэр гундана. Хүслийг тэтгэхгүй бол тэр мохно. Хүнийг ойлгохгүй бол тэр холдоно.Сэтгэлийг залахгүй бол тэр тэнэнэ. Сэрэмсрийг хөглөхгүй бол тэр унтана. Итгэлийг бөхлөхгүй бол тэр сарнина.

Итгэлцлийг оршоохгүй бол тэр будилна. Зоригийг хурцлахгүй бол тэр хулчийна. Зорилгыг танихгүй бол тэр эргэлзэнэ. Зоосыг гамнахгүй бол тэр хорогдоно. Зовлонг даахгүй бол тэр хүндэрнэ. Зүрхийг чагнахгүй бол тэр төөрнө. Зөнг барихгүй бол тэр бүдгэрнэ.
Зүүдийг манахгүй бол тэр бэдэрнэ. Зүтгэлийг урлахгүй бол тэр зүдэрнэ. Аашийг засахгүй бол тэр даварна. Атааг дарахгүй бол тэр дэвэрнэ. Амжилтыг бүтээхгүй бол тэр тунина Аз жаргалыг мэдрэхгүй бол тэр нуугдана.
Мэдрэгтүн, услагтун, хайрлагтун.
Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа Хайрыг услахгүй бол…