Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Биеэ засахуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Итгэл эвдэгч хүмүн Тэрэг эвдэх үхрээс дор Тэргийг засч болмуй Эвдсэн итгэл хөсөрдмүй
2.Хүргэсэн тусыг Хүртэн баясаад Хойч өдөр Хойморт морилогч Эрийн сайнд Эзэн болов хэмээн Эрээ цээргүй Донгодох гутамшиг 3.Муу хүмүнийг Үйлэнд зарвал Мунгинан осолдож Үйлс үл бүтээмүй 4.Үйлэнд зарах хүмүнийг Зөв таньсан ахул
Бэрх үйлийг боловч Бүтээж магад чадмуй 5.Үг үл ухах мунхагтай Үг хэлэлцэхийг цээрлэ Үйл үл мэдэх эмтэй Үйл мэтгэхийг цээрлэ 6.Хэдэр авиртан Ёдор заяат буюу Хэтийдсэн шуналт Явар ядуу буюу 7. Худалч хүмүн Итгэл эвдмүй Хулгайч хүмүн Ялд унамуй
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/