Home » Их эзэн Чингис хаан: Үрс хөвгүүдээ өтөл болтол сурга Алт торгоор бүү хээнцэрлүүл Амтат идээгээр үргэлж бүү цатга Тарган жороог унуулан бүү танхилзуул Тааламжит эмс тэврэхийг бүү зөвшөө Танхай догшин авирыг бүү дарвисга Тангараг няцан булзвал бүү өршөө

Их эзэн Чингис хаан: Үрс хөвгүүдээ өтөл болтол сурга Алт торгоор бүү хээнцэрлүүл Амтат идээгээр үргэлж бүү цатга Тарган жороог унуулан бүү танхилзуул Тааламжит эмс тэврэхийг бүү зөвшөө Танхай догшин авирыг бүү дарвисга Тангараг няцан булзвал бүү өршөө

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна. Алтан урагт захихуй эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Алд бие алдран одовч “Алтан дэвтэр”т шингээсэн Авиа үсэг амилан сэрж Айлдсан үгийн сануулмуй

 

 

2.Алтан ургаа мэдсү гэхүл “Алтан дэвтэр” ийг үзсүгэй Аугаа үйлс бүтээсү гэхүл “Алтан дэвтэр” ээс суртугай 3 .Хагацсаныг эс хамтатгавал Хаан хэмээхүйн хэрэг юун Хамаг олноо эс жаргуулбал Эзэн хэмээхүйн хэрэг юун 4.Дэмий балай донгодон Хойморт суухыг цээрлэ Дэлхийг дагуулав хэмээн Худал өгүүлэхийг цээрлэ

5.Зовлон жаргалаа Тэгш эдлэгтүн Засаг хуулийг Дээдлэн сахигтун 6.Зальхай зайдан Огоот цээрлэгтүн Захиас гэрээсийг Ёсчилон дагагтун 7.Зовлон бэрхийг туулахуй Эл бие элэгдэш үгүй мэт Зорьсон үйлсээ бүтээхүй Эл нас даанч охор мэт 8.Хөх мөнх тэнгэрийн дор Хөрсөт эл этүгэн дээр Төрсөн ахул төгсдөг ёсонг Тэрслэн сөрж хэн чадах аж

9.Зорьсон их үйл хэргээ Зовж зүдрэн бүтээв, би Зовлон жаргалын алийг ч Зоргоор эдлэн барав,би Хөндөж хэн ч үл чадах Хөрстийн жамаар одсу ,би Харамсах гаслах огоот үгүй Хан тэнгэрт халин одсу, би 10.Нарт эл хөрстийг Нэр төртэй туулав ,би Алд эл биеэ Алдар хүндтэй элээв ,би

 

11.Хатан хүмүн Хас төрийн эрдэнэ Хан хүмүний Халуун зүрхэн буюу 12.Бүтэхүйн өмнө урагласан Бөртэ сэцэн хатан мину Өөдлөхүйн өмнө ханилсан Өмөг түшиг хатан мину Бутарсан улсаа хураахад Буй бүхнээ өргөсөн билээ, чи Учир битүүг ухан танихад Ухаан хурцалсан билээ, чи

12.Үхэлдэн тэмцэхүй өдөр Өр зүрхээ өвтгөх бүлгээ,чи Алалдан тэмцэлдэхүй өдөр Алаг зүрхээ өвтгөх бүлгээ,чи Сэтгэлийг чинү сэвтээв үү,би Зүрхийг чинү зовоов уу ,би Амрагаас алсыг эс сэтгэв ,би Аху төрийн ёсонг дагав,би 13.Авга та нар мину Анхааран сонсож ажаамуу Ачийг ачаар хариулья ,би Андгай тангаргаа сахья, би

14.Авга та нарынхаа Асрал тусыг санаж Айл өрх,адуу мал Аль буйг таслан өгсү Алд биеэ цуцтал Ав хоморгод мордож Олзны ихийг та нарт Овоолон өргөж барьсу, би 15.Үндэс язгуураа үхтэл бүү март Үрс хөвгүүдээ өтөл болтол сурга Алт торгоор бүү хээнцэрлүүл Амтат идээгээр үргэлж бүү цатга

 

 

16.Тарган жороог унуулан бүү танхилзуул Тааламжит эмс тэврэхийг бүү зөвшөө Танхай догшин авирыг бүү дарвисга Тангараг няцан булзвал бүү өршөө 17.Авга та эрүү өвдөг нийлтлээ Айл өрхөө засан түшиг бол Азай буурал болж таяг тултлаа Ач гучаа хүмүн болгон сурга

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Алтан урагт захихуй эрдэм билиг сургааль/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!