Home » Айдас түгшүүрээ ялан дийлэх аргачлал. Айдсаасаа ангижирч, аз жаргалтайгаар амьдрагтун

Айдас түгшүүрээ ялан дийлэх аргачлал. Айдсаасаа ангижирч, аз жаргалтайгаар амьдрагтун

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ айдас түгшүүрээ ялан дийлэх аргачлалыг хүргэж байна.
1.Айдаг зүйлээ хайрла. Сэтгэл зүйн маш гайхалтай нэгэн практик байдаг. Тэр нь өөрийн айдсаа дүрсжүүлэн төсөөлөх. Түүнийг хүний дүрстэйгээр төсөөл. Маш тод томруунаар түүний дүр төрхийг, зан төлвийг бүхий л нарийн ширийнтэй нь сэтгэлдээ бүтээн бий болго.

 

Тэгээд түүнийг хайрла. Түүнийг гэрэл цацарсан хайрын энергиэр дүүргэ. Хайр бүх зүйл өөрчилдгийг та харах болно. Ийм ч учраас Дорно дахинд ийн хэлэлцдэг: “Хэрэв та дайснаа ялахыг хүсч буй бол түүнийг хайрла. Хэрэв та амьдралдаа амжилт гаргахыг хүсч буй бол юу ч тохиолдож байсан амьдралыг хайрла”.

2.Сайн сайхны төлөвт орших хошигнол. Айдас ба ачааллыг даван туулахад сайн сайхны төлөвт орших хошигнол гайхалтай туслана. Яагаад гэвэл хошигнол гэдэг өөрөө бурханлаг шинж чанар юм. Та хошигноод үз. Амсхийгээд, айдас үргэн одохыг та мэдрэх болно.

Өөрийн айдас дээрээ, нөхцөл байдал дээр хошигноод үз. Баяр хөөртэй амьдар. Амьдрал руугаа аль болох ахиу хошигнол нэм. Угтан ирж буй өдрийг там эсвэл диваажин болгох нь зөвхөн биднээс л шалтгаалдаг. Яагаад гэвэл аз жаргалтай болоход бидэнд юу ч хэрэггүй ба учир нь тэр үргэлж бидний дотор оршин байдаг.

 

3.Айдас дуудаж буй үйл явдлыг нарийвчлах. Энэ бол айдсаас ангижрах хамгийн шилдэг техник юм.(гэхдээ хамгийн амаргүй нь гэдэг нь үнэн). Бүх зүйлийг болж өрнөж буйгаар сэтгэлдээ төсөөл. Чухамхүү таны айгаад байгаа тэр зүйл үнэхээр болчихлоо гэж.

Үүний дараа тухайн үйл явдлыг хүлээн аваад, өөрөө өөртөө, “Хэрэв Бүхний Дээд ингэж хүсч байгаа бол энэ нь чухамдаа миний хөгжил дэвшлийн тулд гэдэг нь ойлгомжтой хэрэг. Энэ цаг үед, энэ орон зайд энэ үйл явдал тохиох нь хамгийн зохимжтой байжээ.

Би энэ нөхцөл байдлыг дотооддоо хүлээн авахад бэлэн байна. Харин гадаад түвшиндээ бол энэ нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд бүхий л боломжтой зүйлийг хийхээ үргэлжлүүлэх болно” хэмээн хэлэх хэрэгтэй. 4.Зорилгоо бич.
Заримдаа айдсаас ангижрахын тулд урт удаан он жилүүдийн турш ажиллах хэрэгтэй болдог.

 

 

Ялангуяа айдас ямар нэг далд ухамсрын программтай холбоотой бол. Тэрхүү далд ухамсрын программ нь магадгүй танд хэдэн амьдралын турш “хадгалагдсаар” явсан байдаг. Тиймээс өөрийнхөө айдсаас ичих хэрэггүй. Үүний тулд та сууж байгаад, Миний зорилго айдсаасаа ангижрах, хүсэхгүй байна гэж бичиж болохгүй. Учир нь гэвэл далд ухамсарт “гүй” хэмээх угтвар үг “хүсч байна” гэдгээрээ үлдэх болно. Гэхдээ би үйл явдлын ямар ч өрнөлийг хүлээн авах болно.

5.Залбирал. Бурханд итгэх итгэл нь, Бурхан биднийг хайрладаг, бидэнд зөвхөн сайн сайхныг л хүсч байдаг, бидэнд өгч буй бүх зүйл нь хамгийн сайн сайханд чиглүүлэх зорилготой хэмээх ойлголтыг өгдөг. Нуувч окопонд бурхангүй үзэлтнүүд байдаггүй гэж яагаад ярилцдаг вэ?

Яагаад гэвэл бид маш аймшигтай, маш хүнд хэцүү үед Бурханд л мөргөн залбирч, Бурханаас л авран эрэн дууддаг шүү дээ. Яг л жаахан хүүхэд хүнд хэцүү үедээ ээжийгээ дууддаг шиг л. Иудейн шашинд айдсаас ангижруулах хүчийг өгөх тусгай мөргөл залбирлууд байдаг.

 

Дорнын сэтгэл зүйн ухаанд болон христийн зарим сургуулиудад, айдсаас ангижрахад Бурханы нэрийг давтан дуудах нь маш хүчтэй тусладаг хэмээн үздэг. Бурханы нэр нь бурханлаг эрчмийг шингээсэн байдаг бөгөөд гэрэл гэгээг өөртөө тээсэн байдаг. Тиймээс ч бурханы нэрийг дуудсанаар бүхий л харанхуй бүхэн зайлж оддог. Нас нөгчихийн өмнө ариун нэрийг давтан дуудах нь бурханлаг ертөнцөд нэвтэрч орох баталгаа болдог.

Айдсаасаа ангижирч, аз жаргалтайгаар амьдрагтун. Бидний бүхий л санаа бодол, эмоци сэтгэл хөдлөл нэг бол хайраас нэг бол айдсаас үүсэлтэй. Эхний тохиолдолд та эрүүл, аз жаргалтай, амжилттай нэгэн болох бол хоёр дахь тохиолдлын тухайд та өөрийгөө болоод ойр дотныхныгоо устган сүйтгэж байгаа хэрэг юм.

Эх сурвалж: Boldsukh Badamsed, Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!