Home » Та өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.

Та өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.

by Aurora

Та өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. Бусдад хүсдэг зүйлээ хүн эхлээд өөртөө хүссэн байдаг. Бид гаднах төрхөөрөө ялгаатай боловч мөн чанарын хувьд яг ижилхэн юм.  Таны дотор байгаа бүхэн бусдын дотор ч буй.

 

Та хэн нэгэнтэй муудан хараалын үг хэлэхэд эхлээд өөртөө л тэр бүхнээ хэлсэн байдаг билээ. Хэн нэгэнд баярлаж, талархаж явдаг бол харамгүй хэлж байгаарай. Бусдыг ерөөсөн бүхэн тань өөрт тань ерөөл болно. Үг амьтай. Үг бүх биеэр тань тархаж байдаг.  Таны ухамсар таныг сонсч байдаг.  Гадна үйлдсэн бүхэн тань дотор талд тань үйлдэгдэж байдаг. Тиймээс бусдад сайн сайханыг хүсч бай.

Болчимгүй үгийг өөртөө болон бусдад бүү хэл. Хэн нэгэнд муухай зүйл хийвэл эхлээд өөртөө л тийм зүйл хийж байдаг. Бүх зүйлс өөрөөс эхлэлтэй байдаг. Мөн өөр дээр нь төгсч байдаг. Эхлэл үгүй төгсгөл үгүй тийм л ертөнцөд бид төрж, үхэж байдаг билээ.

Хорвоо дээр бид арьс өнгө, хэлбэр дүрс, дуу авиагаараа ялгаатай ч мөн чанарын хувьд нэг үүсэлтэй юм. Бид бүхэн нэг үүсэлтэй. Таны дотор байгаа бүхэн бусдын дотор ч мөн бий. Өөртөө хайртай хүн бусдад ч хайртай байдаг.  Таны дотор нигүүслийн цэцэг дэлбээлэх болтугай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com / Нийтлэл бичсэн Аurora/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!