Home » 2023 он ОРД бүрт юуг амалж, юуг зөвлөж буйг товчхон хүргэжээ.

2023 он ОРД бүрт юуг амалж, юуг зөвлөж буйг товчхон хүргэжээ.

by Aurora

2023 он, ТУУЛАЙ жил. Зөөлөн, эерэг он болно гэж олон орны эрдэмтэд, судлаачид, зурхайчид үзэж байна. Амьдралын бүхий л салбарт зөрчилдөөнийг саармагжуулж, эерэг өөрчлөлтийг авчрах ажээ.

 

Хонины орд. Хонины ордныхонд чухал үе мөч хүлээж байна. Амьдралын бүхий л талбарт өөрийн байр суурь, үзэл баримтлалаа нэг мөр тодорхойлох учиртай. Үнэхээрийн баялаг жил хүлээж байна. Ажил, гэр бүл, бусад харилцаа ч гайхалтай сайхан байж, бүх зүйл байр байрандаа орно.

Хэрвээ та амьдралынхаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг эртнээс мөрөөдөж байсан бол шинэ онд энэ бүхэн заавал тохионо. Хэрвээ та том бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн бол яг одоо бодож санаснаа хэрэгжүүлэх үе тань. Бүх зүйл бүтэмжтэй байх болно.

Урьдын айдас, хязгаарлалтыг өөрөөсөө зайлуулж, өсөн дэвжих бүх боломжийн төлөө зорьж эрмэлзэх нь чухал. Өөртөө чинхүү итгэж чадваас мөнгө санхүүгийн боломжууд нээгдэж, орлого ашиг нэмэгдэх, мөнгө хуримтлуулах эх үүсвэрүүд бий болно.

 

Сэтгэл хөдлөл ихтэй, хэт хөөрүү, бухимдсан үед болчимгүй алхам хийж ч магад, үүнийг байнгад санаж, болгоомжтой байж, тэсвэр тэвчээртэй байхад суралцах хэрэгтэй. Хайр дурлалын хувьд хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Зарим нь сонин сайхан, онцгой дурлалтай учирч магад, биеэ барих л хэрэг гарна даа. Зарим нь хайр дурлалдаа шийдэмгий алхам хийж, харилцаагаа шинэ шатанд гаргах шаардлагатай.

Үрхийн орд.  Өмнө нь эхлүүлсэн өөрчлөлт энэ онд үр шимээ өгнө. Шинэ нөхцөл байдалд дасан зохицож, ажилдаа илүү их амжилт гаргана. Хүмүүстэй харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаж, өөрийгөө сонсож, дотоод хүчээ хуримтлуулах хэрэгтэй.

Шинэ ажил эхлэхэд таатай мөч. Орлого, ашиг олох шинэ аргуудыг хайгаарай. Уран бүтээл болон сонирхсон зүйлээ мөнгө болгох бүхий л боломжийг нээх нь чухал. Боломжийг эрх үүрэг, хариуцлагатай холбож нэгтгэх хэрэгтэй.
Ажил дээрээ өөрийнхөө санааг илэрхийлж, санал санаачилга гаргах үе ирлээ. Бүү ай, өөртөө итгэлтэй байвал бүх зүйл бүтнэ.

 

Хайр дурлалын хувьд жинхэнэ романтик харилцааны хаалга нээлттэй байна, өөртөө чөлөө өгч, хайр дурлалд зав гаргавал яасан юм. Ихрийн орд.  Ихрийнхэнд бүх зүйл амар хялбар байх болно, тогтвортой, тэнцвэртэй байдал ноёлно.

Илүү эрч хүчтэй ажиллаваас ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт ирнэ. Эргэн тойрныхоо хамтрагч нартаа хяналт тавих, шаардлагатай тохиолдолд эрх үүргийн хариуцлагыг ойлгуулах үе ч гарна. Өөрөө ч илүү хариуцлагатай байх учиртай.
Олон хүнтэй танилцаж, хуучин түншүүдтэйгээ ч харилцаагаа сайжруулж чадна.

Мөнгөний асуудал дээр бүх зүйл хайхалтай байх болно. Орон байр сууц ч авч магадгүй. Байр сууцтай бол түүнийгээ томсгоход тохиромжтой үе. Хорвоо ертөнцийг өөрөөр харж, ойлгож эхэлнэ. Хайр сэтгэлээ хуваалцах хүнтэй учирч ч магад.  Мэлхийн орд. Мэлхийн ордныхон өөрийгөө илүү эрх чөлөөтэйгээр мэдэрч, шинэ зүйл эхлэх эрч хүчтэй байна.

 

Аялал жуулчлал, ажил бизнест томилолтоор хол газар явахдаа анхаарал, сэрэмжтэй байх, аюулгүй байдлыг сахих хэрэгтэй.  Амьдралдаа шинэ зорилтыг дэвшүүлж, нийгмийн байдлаа нэмэгдүүлэх боломж байгааг ашиглах нь чухал. Жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулахаа зогсоож, чухал гэсэн зүйлд л бүх анхаарлаа төвлөрүүлж чадваас амьдрал аяндаа сайжирна.

Санхүүгийн хувьд онцгой анхаарч, орлого мөнгөө зөв зохистой зүйлд зарцуулахыг анхааруулж байна. Хостойгоо үүсэх маргаан зөрчилдөөнийг дор дор нь харилцан ярилцаж зохицуулах, асуудлуудыг хуримтлуулахгүйгээр тухай бүрт нь шийдэж сурах нь маш чухал. Ганц бие хүн хөнгөн зугаа цэнгэлд цаг, хүчээ зарах хэрэггүй, урам хугарч, гонсойж үлдэх магадлалтай.

Арслангийн орд. Арслангийн ордныхон ихээхэн өөрчлөлттэй замыг туулна. Бусдад өөрийгөө таниулж, харуулах боломжтой ч сэтгэл хөдлөлөө хянаж, анхааралтай байх хэрэгтэй. Олны анхаарлыг татах боломж байна, гэвч тийм ч амаргүйг ойлгоорой.

 

Ганц бие хүн толгой эргэм дурлалтай учирч мэднэ, гэхдээ харилцаагаа гүнзгийрүүлэх гэж яарах хэрэггүй. Гэрлэгсдийн хувьд хань ижлийнхээ ашиг сонирхлыг өөрийнхтэйгөө тэнцвэртэй байлгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болно.

Ажил, карьерын хувьд амжилттай байхыг амлаж байна. Санхүү болон гэр бүлийн асуудалд анхаарлаа илүүтэй хандуулах нь чухал. Ажил мэргэжлийн хувьд ухаантай алхам хийж чадваас шинэ шинэ боломжууд нээгдэнэ. Мэдлэгээ дээшлүүлж, зорилгоо зөв тодорхойлж, зөв цагт нь зөв хөдлөхийг анхааруулж байна.

Охины орд.  Охины ордныхонд олон чухал үйл явдлууд тохиолдоно. Эргэн тойрны хүмүүс таныг түшиг тулгуур, манлайлагч хэмээн хүлээж авна. Оюун санааны чиглүүлэгч хөтөч, ёс суртахууны эрхэм хүн нь болж ч магад.
Бүхий л мөрөөдөл биелэх сайхан үе.

 

Далайн чанадад амармаар байвал явахыг зөвлөж байна. Байр байшин худалдан авмаар байвал авах бүхий л боломж бүрдэнэ. Олонх охиныхонд ажлын санал ирнэ. Түүнээс битгий татгалзаарай. Амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зөвлөж байна. Нойрны дэг, хоолны дэглэмээ сахих зайлшгүй шаардлагатай.

Залуус элсэлтийн шалгалтуудаа сайн өгч, хүссэн мөрөөдсөн их дээд сургуульдаа элсэн орно. Санхүүгийн үйл ажиллагаандаа сэрэмжтэй байж, зээл авахгүй байхыг зөвлөж байна. Хайрын харилцаанд сорил дэнс тулгарна. Халамж, анхаарал дутсны улмаас сөргөлдөөн үүсч ч магад. Харилцаагаа бэхжүүлэхийн төлөө сэтгэл гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай.

Жинлүүрийн орд.  Орчин тойрны бүх зүйлс уйтгартай санагдаж болзошгүй, орчноо өнгөлөг болгож, өөдрөг байх нь чухал. Өөрийн хариуцлагат, эмх журамт мөн чанараа эрхэмлэж, тогтвортой цэгцтэй ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажлын ачаалал нэмэгдэж магад, бухимдах хэрэггүй, шаардлагагүй зүйлсээс татгалзаж, цаг хугацааг ягштал баримтлах нь амжилт гаргах нөхцөл болно.

 

Гэр бүлд олон таатай үйл явдал тохионо. Ажил болон хайртай хүмүүстээ анхаарал тавих цагаа тэнцвэржүүлж чадвааас аз жаргалтай ирнэ. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай, өвдвөөс хүндрэхээс нь өмнө сайтар эмчлүүлэх хэрэгтэй.

Эцэг эхийн үүрэг хариуцлагаа мэдэрч, хүүхдэдээ анхаарлаа хандуулах жил. Ганц бие хүн оны хоёрдугаар хагаст хайрттайгаа учрах магадлалтай. Хувийн харилцаандаа аливааг хөнгөхөн хүлээж авч, өөртөө болон хосдоо чөлөөтэй сэтгэх боломжийг олгох нь зөв.

Хилэнцийн орд.  Аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн жил болно. Амьдралын олон салбарт гүн гүнзгий өөрчлөлтүүд гарна. Өөрийнхөө мөн чанарыг ухамсарлаж, өөртөө эерэг өөрчлөлт хийх боломжтой. Ажилгүй бол шинэ ажилд орж, хүүхэдгүй бол шинэ хүүхэдтэй болно. Ажлаа өөрчилж, байр сууц худалдан авч, нүүдэл суудал хийж ч магад.

 

Хувийн амьдралаа эмхэлж цэглэхэд тун тааламжтай. Ганц бие Хилэнцийнхэн амьдралынхаа ханьтай учирна. Гэрлэгсэд бие биенээсээ халамж, дэмжлэг авна. Ажлын хамт олонтой, мөн санхүүгийн асуудлаар таагүй нөхцөл үүсч магадгүй учраас тэвчээртэй байж, хэт яаруу дүгнэлт гаргахаас зайлсхийх нь чухал.

Нумын орд:  Уран бүтээлч нумынхан эрч хүчээр дүүрэн байж, хэн нэгэнд захирагдахгүйгээр эрх чөлөөтэй ажиллаж чадваас амжилт ололттой байх болно. Ажлын талбарт нумынхан нэр хүндтэй, хэрэгцээтэй, чухал хүн нь байх болно. Ажил төрөлд, бизнест цаг хугацаа, хүч чадал ихээр зарцуулагдах боловч, нөгөө талаасаа баяр баяслын эрч хүч илүү нэмэгдэнэ. Санхүүгийн байдал сайжирч, ашиг орлого ч дээшилнэ. Мөнгөний асуудлууд шийдэгдэнэ.

Гэр бүл, ахуйдаа онцгой анхаарал тавих хэрэгтэй. Гэнэтийн танил, замын хань цаашдын гүнзгий харилцааны эхлэл болж ч магад, тэд өөрчлөлтийг авчирна. Унаа тэрэг жолоодохдоо болгоомжтой байхыг зөвлөж байна. Хөршүүдтэйгээ эв түнжинтэй байх нь чухал.

 

Хайрын харилцаандаа хүнд төвөгтэй шийдвэр гаргаваас алдах магадлалтайг дахин ухаарах боломж олгох жил. Ойр тойрныхондоо сэтгэлээ нээж, ярьж хэлж, ойлгуулж байх нь тун зөв. Матрын орд.  Баяр баясгалантай, таатай таашаалтай байх жил. Хариуцлага, хэт их ачаалал, дарамтаас чөлөөлөгдөх мэдрэмж төрнө. Найз нөхдийн харилцаа бэхжинэ.

Ажил, амьдралын бодит дадал туршлагад суралцах нь чухал, энэ нь албан тушаал өсч дэвшихэд шууд нөлөөлнө. Хувийн амьдралд ч, хайр дурлалын асуудалд ч эерэг өөрчлөлтийг бий болгоход тааламжтай жил. Хосууд харилцаагаа гүнзгийрүүлж, энэ жилд амьдралын чухал шийдвэр гаргах цаг мөч угаас мөн.

Хумхын орд. Хумхын ордныхонд маш чухал жил болно. Ирээдүйн өөрчлөлтийн суурийг тавих жил. Ямар нэгэн боломжийг хүлээж байсан бол чухамхүү энэ онд тэр боломж тохионо. Их амжилт хүлээж байна. Бодсон санасан бүхнээ хэрэгжүүлэх болно. Хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэнэ.

Ажил бизнесээ эхлүүлэх, бусдад туслах, бусдыг дэмнэж нөлөөлөх бүхий л боломж, хүч хумхынханд ирнэ. Шинийг санаачлах, сэдэх, мөрөөдсөн хүссэн зүйлдээ өөрийгөө зориулах, эрмэлзэж хичээх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн асуудлаа зөв зохистой шийдвэрлэж, хуримтлал үүсгэх, орлого зарлагаа удирдах, илүү ашигтай ажиллахыг зөвлөж байна.

 

Орон сууцаа сайжруулах боломж ч гарна, үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилт гаргах магадлал өндөр байна. Хайр дурлалын хувьд айдас, төөрөгдлөөс зайлсхийж, өөрийгөө ч хайрлаж, бусдад хайрыг түгээх жил. Ганц бие хумхынхан өөрийг нь ойлгох, байгаагаар нь хүлээж авах тийм хань хосоо олох болно.

Загасны орд. Загасны ордныхонд ер бусын жил байх болно. Төлөвлөснөө хэрэгжүүлж эхэлнэ. Олон ч гэнэтийн бэлэг хүлээж байна. Аяллаар явах, шинэ танилтай болох магадлалтай. Эргэн тойрноосоо сайн сайхныг олж харж сурна. Өөртөө цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаарч, сайтар амарч, хүрээлэн буй орчин, ертөнцтэй ч эвтэй харилцах нь чухал.

Зан аашиндаа анхаарч, анхаарал халамж шаардлагатай ойр дотны хүмүүстээ сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэвчээртэй, зүтгэлтэй зан чанар нь мэргэжлийн салбарт амжилт гаргахад тусална. Өөртөө бүрэн итгэлтэй байж чадваас загасынхны ирээдүйн төлөвлөгөө тун ойлгомжтой болж, улмаар бодитойгоор хэрэгжих нигууртай.

 

Харин хайр дурлалын хувьд ганц бие хүмүүс өөрт тохирсон мэт санагдах хүнтэй зууралдахгүй байх нь зөв. Нэгэнт дууссан харилцааг эргэн сэргээх гэж зүтгэсний хэрэггүй. Магадгүй таны хувь заяны хань ойрхон, хажууд тань байж ч болох юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: GiigEl Naran С.Нарангэрэл

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!