Home » Танд эрч хүч өгөх 1 сарын мандала

Танд эрч хүч өгөх 1 сарын мандала

by Aurora

Мандала гэж юу вэ? Мандала гэдэг үг Санскрит хэлний тойрог гэсэн үг. Тойрог нь амьдрал хэзээч төгсөхгүй, төгсгөлгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Мандалагийн бас нэг гол илэрхийлэл нь төв, цөм гэсэн утга.

 

Бүх зүйл таталцалын хуулиараа төвөө (цөм)-өө тойрч эргэлддэг. Энэ утгаараа цөм нь ариун байхад энерги тэнцвэртэй байдаг. Хүмүүний бие ч мөн адил бодол санаа цэвэр ариун байхад гадагш илэрхийлэх арга буюу үг яриа, үйлдэл зөв байдаг.

Эрт үеэс өнөөг хүртэл хүн төрөлхтөн Мандалаг өөрсдөө зурж, бүтээж, урлаж иржээ. Энэ нь үр дүнгээ тухайн нэг хүнд төдийгүй нийгэмд эерэгээр үзүүлдгийн учир өнөө үед Мандалаг өөрсдөө зурж эсвэл “буддаг ном” будаж, ”puzzle-эвлүүлдэг зураг” эвлүүлэх нь дэлхий нийтэд түгсэн соёл болсон.

Стресс тайлж, тайвширах, бодлоо цэгцлэх зорилгоор Мандалаг будаж, эвлүүлж, зуран бясалгадаг. Зөвхөн Түвд, Энэтхэг, Буддын шашинт орнуудад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт Мандалатай бясалгаж үүнийгээ ариун урлал буюу урлагаар анагаах “Art Therapy” гэж нэрлэх болсон гэнэ.

 

Уламжлал ёсоор та бүхэндээ Арван нэгдүгээр сарын эрч хүч, энергид хамгийн сайнаар нөлөөлөх энергийн мандалаг бэлэглэж байна. Энэхүү мандала нь хүссэн зүйлээ өөртөө татах, эерэг эрч хүч, өөдрөг хүсэл бүхнийг тань хадгалахад танд туслах болно. Мандалатай өдөрт нэг минутын турш ажиллахад хангалттай.

Түүнийг анхааралтай харж, “Би чиний энергийг хайрын тусламжтайгаар хүлээн авч байна” хэмээн хэлж өөрийнхөө хүсэл зорилгыг бодоорой. Гүн бясалгаж, энерги эрч хүч авах энэхүү ажлыг аравдугаар сарын турш хийснээр та үр дүнд хүрэх болно.

1-р сарын энэхүү мандала нь танд болон таны эргэн тойрныг гэрэл гэгээ, баяр баясгаланангаар дүүргэж, өөртөө итгэх итгэл, азыг олж авахад тань туслах эрч хүчийг танд бэлэглэх болно. Мандалагийн энерги, эрч хүч нь таны санасан, төлөвлөсөн бүхнээ хэрэгжүүлэхэд тусална.

 

Гүнзгий амьсгалан бясалгалын байдлаар тус мандалаг удаан хугацаагаар харснаар бие махбодь тань тайвшран ядаргаа тайлагдаж, гэрэл, хайр, хүч чадал, баяр баясгаланг олж авах болно. Энэхүү энергийн мандалаг түрийвчиндээ хадгалж болохын зэрэгцээ зурган хэлбэрээр нь гэрийнхээ гэр бүлийн бүх гишүүд цуглардаг газраа байрлуулан өлгөж болно.

Мөн гар утас болон компьютерийнхээ дэлгэцэн дээр 1-р сарын турш байршуулан хадгалж, энергийг нь мэдрээрэй. Мандала нь танай гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бий болгож, эв найрамдал, аз жаргалын энергийг авчирна. Таны хүүхдэд дээд зэргийн дэмжлэг, хамгаалалтыг өгч сайн сайхан байдал, амжилт, эрч хүчийг бэлэглэх болно.

Нэгдүгээр сарын мандалагийн ачаар хүүхдүүд тань итгэл найдвар, мөрөөдлөө биелүүлж чадна. Мандала нь тэдний өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, эрүүл мэнд, оюун ухаанд нь сайнаар нөлөөлж, бүтээлч байдал, манлайлах чадвараа хөгжүүлэхэд нь туслах болно.

 

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!