Home » Айж эмээсэн хүүхдийг заавал тайвшруулж байх хэрэгтэй. Эцэг эх хэрэлдэж уралдсан бол хүүхэд нярай байсан ч гэсэн эцэг эхийн хэрүүлийг мэдэрдэг.

Айж эмээсэн хүүхдийг заавал тайвшруулж байх хэрэгтэй. Эцэг эх хэрэлдэж уралдсан бол хүүхэд нярай байсан ч гэсэн эцэг эхийн хэрүүлийг мэдэрдэг.

by Aurora

Хүүхэд айж мэгдсэний дараа эцэг, эх заавал хүүхдийн магнайд магнайгаа нааж тайвшруулж байх хэрэгтэй. Айж мэгдсэн эцэг эх хэрэлдэж уралдсан бол хүүхэд нярай байсан ч гэсэн эцэг эхийн хэрүүлийг мэдэрдэг. Энэ байдал хүүхдийг зовиурлуулсан бол уучлалт гуйх хэрэгтэй.

 

Гурав дахь мэлмийгээ гурав дахь мэлмийд нь нааж байгаад уучлаарай тийм, ийм учраас “Уурлалаа миний хүү ойлгоорой” гэх зэргээр хэлж байх ёстой. Хүүхэд айж, шөнөдөө уйлдаг. Тэгвэл мөн магнайгаа нийлүүлж “Юунд уйлсан юм бэ дээ, ээж аав хоёр нь хамгаалж дийлэхгүй байна уу” гээд, тийм бол

“Бид галтай хоноё оо”гээд лаа асаах, гэвэл “Давс цацаж мууг зайлуулья” гэх энэ үйлүүдийг мэдэж байх ёстой. Ганга, арцаар гэрийг ариулж болно. Мөн хэрэглээд усыг гаргаж цацаж болно. Хүн амьтнаас цочоогүй бол гэрт муу юм орж ирснээс айж болно.  Ихэвчлэн гаднын хүн ороод гарахад хүүхэд уйлдаг.

Тэрний мөрийг цэвэрлэж өнцөг булан уруу давс цацах, галаар аривлах, орны доор ус тавьж ширэглэх, хүүхдийн зулай доогуур ус тавьж ширэглэж, лаагаар аривлах зэрэг үйлүүдийг хийх хэрэгтэй. Үргэлж бид дангаар биш давхар ертөнцтэйгээ амьдардаг. Эдгээр ертөнцийг ер үгүйсгэж болохгүй. Мөн сүнс төгөлдөр болоход үнэгээр хамгаалах, нэр өгөх ёс, анхны угаалга зэрэг хүүхдийн сүнсийг бүтэн болгох бидний зайлшгүй хийх ёстой үйлүүд байдаг.

 

Эх сурвалж: Эх үрийн судар

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!