Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Биеэ засахуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Олон иргэнийг Засан эс чадваас Элгэн эс болмуй Их улсыг засаглах ёсон Иргэний сэтгэлийг Олж дагуулахад буй “жочид сургасан үг”
2.Өгөдэйн урагт Өлөнд хучивч Үхэр үл идэх Өөхөнд хучивч Нохой үл идэх Өгөр үрс төрвөөс Миний ургийн Аль нэгэнд Сайн хөвүүн Мөнх тэнгэрээс Соёрхох буй за 3. Хаан орыг Хамгаас сэцэн Төв шударгуу Түвшин авиртыг Сорьж шилэн Сорчлон залгуулагтун
4.Хас төрийн Дээд эрдэнэ Хэн хэмээвээс Чин шударгуу Чигч журамт Эрдэм дэлгэр Билиг хурц Зориг чанга Зүтгэл үлэмж Зөв санаж Зорьсноо бүтээгч Төрд үнэнч Мөнөөс мөн буюу 5.Хас төрд Хал үлэмж Хэн хэмээвээс Эрхдээ эрдэгч Эрээгүй авирт Дуу ихэт Дутуу ухаант Билиг мохоо Бяланч зуйрган Ашиг хичээгч Авир муут Худал хэлэгч Хууран мэхлэгч Молхи хүмүн Мөнөөс мөн буюу
6.Эзэн хаанд эс дуулган Эх захаа алдав, та нар Эзний үг засаг бус уу Эцгийн үг зарлиг бусуу Тулгуур мэт бие минү Тулбис хийн одвоос Тулгуур их төрийг минү Тасчин хуваах уу,та нар “жочи, цагаадай, өгөдэйд” 7.Саатан морилсон хэрэг Санасан ёсоор бүтвээс Сартуул иргэний балгасаас Сэтэрхий тэвнэ ч авахгүй ,би “хөвүүддээ хэлсэн үг”
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/