Home » Их эзэн Чингис хаан: Цээр цээжинд атугай Бөөр бөгсөнд атугай Эх захаа бүү алдагтун Ае зангиа бүү тайлагтун

Их эзэн Чингис хаан: Цээр цээжинд атугай Бөөр бөгсөнд атугай Эх захаа бүү алдагтун Ае зангиа бүү тайлагтун

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна. Алтан урагт захихуй эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Цээр цээжинд атугай Бөөр бөгсөнд атугай Эх захаа бүү алдагтун Ае зангиа бүү тайлагтун

 

2.Хэвэл нэгт ах дүүс Хэдэр үг хэлэлцэн Зах заамаа уралцаж Ах захаа алдах ахул Харь иргэний инээдэм Хатгалдах дайсны идэш Хөрсөт дэлхийн шившиг Хөх Монголын уй болмуй  3.Өөрийн гэмээ гэмшигтүн Өгөдэйн үгээр явагтун Төр ёсонг сахигтун Засаг цаазыг дагагтун “ахмад хөвүүддээ”4 .Аугаа ууч сэтгэлийг барьж Аху төрд тустайг үйлдэгтүн Авах гээхүйн ухаан зарж Алдсан ,оносноо дэнсэн ухагтун /ер бүгдэд хандсан захиас”

4.Харах нүдээ бүү цавчигтун Хатуу хэцүүгээс бүү зүрхшээгтүн Хөх Монголын сууг дуурсгагтун Хөрсөт дэлхийг энх болгогтун “хөвүүд өрлөг нарт” 5.Өвдөвч өвдөөгүй мэт хатуужсу Өлсөвч өлсөөгүй мэт тэвчсү Их үгийн хариуд шахан явсу Их хэргийг Мөнх тэнгэр мэдтүгэй “бие чилээрхсэн тухай”

6.Хөрсөтөд төрсөн эл биеэ орхиж Хөхрөхүйд одох өдөр ойртов Хөх Монголоо бүрэн болгож Хөвүүд,хойчистоо өвлөн одсу,би “хөвүүддээ захисан үг” 7.Хүнү нэрт өндөр өвөг дээдэс Хүчийг олж,хөрстөд дархалсан Хөх Монголоо сэргээн мандуулаад Хойчис та нартаа даатгасу,би

 

8.Наран ургахаас шингэхүй хүртэл Нармай гүр улсаа энх болгогтун Эл олон,бус элэгтнийг эедүүлж Итгэл сэтгэлийг олж бүл болгогтун 9.Сэцэн билигтээ Эцэг мэт хүндэлж Эзний орыг Залгуулан дагагтун Зовлон жаргалаа Тэгш хуваалцаж Зорьсон хэргээ Эвлэн бүтээгтүн

10.Монголын үрс Мянган үедээ сайн бол Хаан миний амь бие Гайтах аваас гайттугай “монголын үрс хойчсын төлөө” 11.Хаан эцэг халин одов хэмээн Хагацлын гуниг дайсанд бүү сонсго Хасаг тэрэгний тээш болсныг Хар элэгтнээ хавьтуулж бүү үзүүл “хааны эцсийн захиас”

12.Төрсөн нутгийн хөрстөд шингэх Төрөлхтөний ёсонг дагасугай,би Унасан газар,угаасан усан хүртэл Уй гашууг тэвчигтүн, та нар мину “хааны эцсийн захиас” 13.Хөхрөхүйн алсад одовч дэргэд мэт Хөрсөтийн гүнд булавч ил мэт Хагацах ёсонг дагавч амьд мэт Хэлж захисан боловч андгай мэт Санагтун Сахигтун Дагагтун “хааны эцсийн захиас

 

14.Алд бие мину ажирваас ажиртугай Аху төр мину бүү алдартугай Бүтэн бие мину эвдэрвээс эвдэртүгэй Бүрэн улс мину бүү сандартугай 15.Эл хөрсөт дэлхий аугаа уужим Элбэг уст гол мөрөн элбэг аж Олон гол мөрөн нийлэн цутгаж Олом үгүй их далай болох аж

Олон улс гүрэн элгэн болох ахул Орчлонд ижил үгүй гүрэн болмуй Мөрөн гол далайд цутгахыг харлаа,би Монгол гүрэн цогцлон мандахыг үзлээ,би 15.Эвдрэх сарнихаас өрсөж Эе зангиагаа бөхлөгтүн Эвийн хүчээ зангидвал Эл хөрсөтөд үл алзмуй 16.Мөнх тэнгэрийн хүчин дор Магнай тэнэгэр орштугай Аху төрийн эрхэм ёсонг Андгай адил бат сахигтун “үрс хойчист”

 

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Алтан урагт захихуй эрдэм билиг сургааль/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!