Home » Зовлон бэрх нүүрлэхүй дор Нөхрийн мөс танигдмуй Хар санаа өвөрлөн ханьсагч Халтай дайсан мөн буюу Ханилснаа далд хорлогч Харвисаа хазах нохос буюу Ашиг харж Нөхөр сүүдэр бологч Алан хорлох Атаатнаас дор буюу Үг андгайдаа Үл хүрэгч хүмүн Халз тулалдах Дайснаас дор аж

Зовлон бэрх нүүрлэхүй дор Нөхрийн мөс танигдмуй Хар санаа өвөрлөн ханьсагч Халтай дайсан мөн буюу Ханилснаа далд хорлогч Харвисаа хазах нохос буюу Ашиг харж Нөхөр сүүдэр бологч Алан хорлох Атаатнаас дор буюу Үг андгайдаа Үл хүрэгч хүмүн Халз тулалдах Дайснаас дор аж

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.

Нөхрийг танихуй эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Өөрийн биеийг Магтан сайрхагч Өрөөлийн сайныг Мартан дарах аж 2.Хэлснээрээ үйлдэгчийн үг үнэн Хий хоосон бардагчын үг худал Өөрийн авирыг ухан мэдвэл Өрөөлийн санааг таньж болмуй

 

3.Чигч шударгуу хүмүнтэй Чин үнэнч нөхөрлөгтүн Үнэнч нөхөрлөх ёсонг Насан турш сахигтун 4.Зовлон бэрх нүүрлэхүй дор Нөхрийн мөс танигдмуй Золоор учирсан хөвүүн чи Насан туршийн анд буюу 5.Хар санаа өвөрлөн ханьсагч Халтай дайсан мөн буюу

Ханилснаа далд хорлогч Харвисаа хазах нохос буюу 6.Ашиг харж Нөхөр сүүдэр бологч Алан хорлох Атаатнаас дор буюу 7.Үг андгайдаа Үл хүрэгч хүмүн Халз тулалдах Дайснаас дор аж 8.Айх ичих хоёрыг Ажиглан сонжин мэд Айх ичихийг мэдэгч Ааш авираа засмуй

9.Андгайт анд чи мину Ангид салан явж байвч Амь хорлох санаа үгүйг Анзаарч би мэдсэн буюу 10.Тулах уни үгүй бол Тооно үл тогтмуй Баян ноён хүмүнийг ч Баясан үл дагамуй 11.Хоточ банхар нохойг Харц хүмүн асарвал Хамгийн хаан эзнийг ч Хайхарч үл танимуй

 

12.Сайн анд та хоёр намайг Сүүдрээс өөр нөхөр үгүйд Сүүдэр болж сэтгэл амруулав Сэтгэлд минү сэв үгүй байтугай Цээжинд минү чигч байтугай 13.Тулах уни үгүй бол Тооно үл тогтмуй Түших анд үгүй бол Төрийн эзэн үл болмуй  14.Айл хүмүн эвийг сахиж

Атаа жөтөөд бүү идүүл  Анд нөхрийн үнэн үгийг Адган сөрж бүү эвдрэлц 15.Галыг уруу харуулбаас Гар өөд шатмуй Гавихгүйг өргөн түшвээс Гай зовлон удмуй 16.Нохой мэт нөхөр Олдохуйяа бэрх буй за Нохойг үгүй хүмүн Өөрийн болгон тэжээвэл

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Нөхрийг танихуй эрдэм билиг сургааль/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!