Home » Хүмүүн амьдралдаа зорилго болгох 12 сайн сайхан зүйл

Хүмүүн амьдралдаа зорилго болгох 12 сайн сайхан зүйл

by Aurora

Эцэг эх бүр үрдээ сайн сайхан бүхнийг хүсдэг ч тэр бүр санаснаар болдоггүй. Учир нь юуг анхаарах аргаа олдоггүй. Үрдээ сайн сайхныг хүсэж, үрийн мэдрэмж мэдлэгийг чиглүүлэхээр өсгөж буй баримтлалд үрийг ажиглан дэмжиж, алдаа оноог хамтран туулж, цаг алдалгүй зөвлөгөө аргыг зааж өгснөөр үр үтэр түргэн хөгжин, урам зориг эрч хүчээр дүүрэн, асуудлыг шийдэх арга барилтай болсноор эцэг эх хариуд нь амар амгаланг бэлгэнд авдаг.

 

Зорилго болгох сайн сайхныг тодолбол:

  1. Бие сайн байх нь
  2. Санаа сайн байх нь
  3.  Эрдэм мэдлэг өндөр байх нь
  4. Амжилт бүтээл хөглүүн байх нь
  5. Амраг ижил нөөлөгтэй байх нь
  6. Анд нөхөд бат байх нь
  7.  Үр хүүхэд өсгөлүүн байх нь
  8. Өргөн түмэн энх байх нь
  9. Идээ ундаа элбэг байх нь
  10. Эд баялаг арвин байх нь
  11. Эрх мэдэл хүчирхэг байх нь
  12. Заяа тавилан ивээж байх нь

Эд цөм тэгширвэл сайн сайхан байнаа гэж ухаажин аж төрж болох нь. Товчхон өгүүлсэн эл үг бүхний ар дахь ухаан, дагаж хэвших жаяг нь, ухаж уухайлах үйл нь хүмүүнийг сайн сайханд хөтөлж Сүмбэр уулын оргилд хөтлөх бус уу. Та бүхний санасан бодсон бүхэн, есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтухай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол Ээж

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!