Home » Жаргалд хүрэх ухаан: Зовлонд даацтай үнэн явбал Золтой явах нь гарцаагүй дээ Жаргалд нуруутай цэх явбал Жамаараа дэвжих нь маргаангүй дээ!

Жаргалд хүрэх ухаан: Зовлонд даацтай үнэн явбал Золтой явах нь гарцаагүй дээ Жаргалд нуруутай цэх явбал Жамаараа дэвжих нь маргаангүй дээ!

by Aurora

Хэлбэл хэлсэн шиг хэлж Хийвэл хийсэн шиг хийж Хайрлавал хайрласан шиг хайрлаж Ханилбал ханилсан шиг ханилж
Зорьвол зорьсон шиг зорьж Зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэж Залбирвал залбирсан шиг залбирч Засарвал засарсан шиг засарч За гэвэл ёогүй

 

Зам нийлвэл худалгүй Зорилго нийлвэл атаагүй Зовлонд унавал өшөөгүй  Өгье гэвэл харамгүй Өршөөе гэвэл эргэцэлгүй Авъя гэвэл чамлалгүй Ачилъя гэвэл нэхэлгүй Хүртье гэвэл шуналгүй Хүрье гэвэл шантралгүй Жаргая гэвэл нүгэлгүй

Жавхалзъя гэвэл залхуугүй Зовлонд даацтай үнэн явбал Золтой явах нь гарцаагүй дээ  Зориг шулуун тууштай явбал Зоргоор дэлгэрэх нь дамжиггүй дээ Жаварт тэсвэртэй чин явбал Жанлав хүртэх нь баараггүй дээ Жаргалд нуруутай цэх явбал Жамаараа дэвжих нь маргаангүй дээ!

 

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа /Жаргая гэвээс…/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!