Home Ухаарахуй Авшиг: Амьдрал хүний төрлийг олох нь сая жилд нэг тохиох боломж гэвэл Авшиг өгөх багштай учрах нь сая төрөлд хүртэх нэг буян Алаг хорвоод амийг олоод үхэл зовлонтой нүүр тулах мөчөд Авшиг багшийн хүчээр Авид бурханы оронд залрах тавилан бүрдэнэ

Авшиг: Амьдрал хүний төрлийг олох нь сая жилд нэг тохиох боломж гэвэл Авшиг өгөх багштай учрах нь сая төрөлд хүртэх нэг буян Алаг хорвоод амийг олоод үхэл зовлонтой нүүр тулах мөчөд Авшиг багшийн хүчээр Авид бурханы оронд залрах тавилан бүрдэнэ

by Aurora

Авшиг гэдэг адислалын хүч нэг талаас Ашиглаж хэрэглэх багшийн зөвшөөрөл нөгөө талаас Авшигийг дагаж ариусал адистын хүч ирэх төдийгүй Авралт бурхантай нэгдэх анхны агшинтай бид золгоно Авшиг дотор арга техник номын хүч бий

 

Ариусаж гэгээрүүлэх увидастай тарнийн үг ч буй Авшиг гэдэг угтаа амаар болон үйлдлээр дамждаг зүйл бус Анир чимээгүйд багшаас шавьд ирдэг сэтгэлийн хүч Авшиг авна гэдэг шавийн хувьд ач буяны үр Авшиг хүртээнэ гэдэг багшийн хувьд асар их хариуцлага ачаа Адис авах мөчөд таны нэр нүүр хэвээр үлдэх ч Амьдралын зохиол тань бурханы гэгээрлээр солигдож сүнс амирлана

Амьдрал хүний төрлийг олох нь сая жилд нэг тохиох боломж гэвэл Авшиг өгөх багштай учрах нь сая төрөлд хүртэх нэг буян Алаг хорвоод амийг олоод үхэл зовлонтой нүүр тулах мөчөд Авшиг багшийн хүчээр Авид бурханы оронд залрах тавилан бүрдэнэ

 

Авшигийг анх хүлцэл хатуужлын туйлд хүрсэн хуврага Амьдралыг огоорч гэгээрлийг эрэлхийлэгч тойн Богд Амьтны тусад өөрийгөө зориулагч Бодьсатва нарт Асар их шалгуур шүүлтүүрийн эцэст хүртээдэг байсан үе бий Амьтны авир чанар муудсан энэ цөвүүн цаг дор Аврал ухаарлын мутраа сунгасан бүгдэд авшиг хүртээх болсон нь Асралт эх дэлхийн дэсийг дээшлүүлж адислагч Алтан эринийг зарлагч авралт бурхан өөрөө заларсаны дохио гэнэ

Эх сурвалж: Ө.Батболд Авшиг /Гэгээрэхүй шүлгийн цомгоос/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!