Home » Өөрийгөө ял, Амьдралаас сэр

Өөрийгөө ял, Амьдралаас сэр

by Aurora

Өөрийгөө ял гэдэг бол өөрийгөө таньж мэдээ л гэсэн утга. Өөрийгөө таньснаар та гэгээрэлд хүрэх болно. Та өөрийгөө таньж мэдэхэд чинь олон зүйл саад болно. Таныг дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй гэсэн 5 мэдрэхүй дээр дөрөөлсөн олон төрлийн жаргал өөрийгөө танин мэдэхээс чинь сатааруулж энэ насыг чинь барах болно.

 

Энэ бол таныг дээш нь гаргуулахгүй байх шуламын хорлол. Энэ хорлол таныг хөгшрөх үед энэ хөгширсөн одоо үүгээр оролдоод нэмэргүй гээд хаяад явах үед хөшиг нээгдэж та эдгээр хорвоогийн жаргал цөм хуурамч бөгөөд хоосон зүйл болохыг харна.

Гэвч өөрийн сэтгэлийг илүү таньж мэдэн сэрэхийг хүсэвч нэгэнт хорвоод таны энэ насны амьдрах хугацаа дууссан тул ямар ч нэмэргүй цааш явсаар дахин шинэ төрөл авч амьдрал чинь ресет хийгдэнэ. Амьдрал шинээр дахин эхэлсээр хорвоо таныг 5 мэдрэхүйгээр чинь хөнгөхөн хуурсаар л энэ мэт цааш үргэлжилсээр тоолшгүй олон төрлийг авч, хэзээ сэрэх юм бүү мэд энэ хорвоод эцэс хязгааргүй эргэлдэнэ.

Энэ 5 мэдрэхүйд дулдуйдсан ханыг хүчээр бус уран аргаар хэрхэн даван туулахыг заадаг ухаан бол Бурханы шашин билээ. Бурхан багшийн айлдсан 84000 номын цогцыг ухаарч, утгыг тайлж, аньсыг олвоос зовлонгийн ханыг хөнгөхөн даван гарч чадах ухаанд суралцах юм.

 

Ингэснээр энэхүү нууцлаг амьдралын ханыг даван гарч цаана нь хэмжээлшгүй амар амгалан байгааг та илтэд харах болно. Улмаар бусад эгэл амьтадад ч бас арга зам, гарцыг нь хэлж заахыг хүснэ. Гэвч архинд донтсон нэгнийг хичнээн 1000 хэлээд нэмэргүй шиг Бурхад 1000-н заавар зөвлөгөөг хэлэвч тэр дунд тун цөөхөн л тэр олсноос барин энэ ханыг давж гаран Будда буюу Бурхан болно.

Будда гэдэг бол сэрсэн, ухаарсан, мэдсэн, нөгөө эрэгт гарсан гэсэн утга болой. Ай Даа…Амьдрал үргэлжилсээр л, хорвоогийн амьтад юуны төлөө яваад байгаагаа ч ухааралгүй, сэрэхгүй, сэрэх ч зав чөлөөгүй ертөнцийн үйлд уягдсаар энэ насны амьдралаа баран үхэхийн цагт гэнэт ухааравч буцах зам үгүй нь харамсалтай гэж.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Ч.Одгэрэл

 

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!