Home » 2023 онд 12 жил бүрт юуг амалж, юуг зөвлөж буйг товчхон хүргэжээ.

2023 онд 12 жил бүрт юуг амалж, юуг зөвлөж буйг товчхон хүргэжээ.

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ 2023 онд 12 жил хэрхэн тольдож буйг мааш товчхоноор хүргэж байна. Хүлээн авна уу. Хулгана жил: Аз жаргал, эв эеийг олох болно. Өнгөрсөн жилүүдэд асуудал, бүтэлгүйтэлтэй тулгарч байсан бол Туулай жил сайхан сэтгэлээрээ таныг хайхшруулах болно.

 

 

Санхүүгийн байдлаа сайжруулж, хэрэгтэй бүх зүйлээ худалдан авах боломжтой. Үхэр жил:  Өөртөө илүү итгэлтэй болж, ажил мэргэжлийн шат ахихад туслах хүнтэй уулзана. Санхүүгийн байдал ч сайжирна. Бар жил:  Алхам бүрт аз хүлээж байх болно, зөвхөн ажил дээр л хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Санаа зовох хэрэггүй, бие даан бүхнийг даван туулах хүчтэй байна.

Туулай жил:  Энэ жилд амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах хэрэгтэй, сонголтоо хийхээсээ өмнө сайтар нягт бодох ёстой. Шинэ эхлэлийг тавьж, зорилгодоо хүр, таныг шүүмжлэхийг хүссэн хэнийг ч бүү сонс. Өөртөө итгэх итгэл нь амжилтанд хүрэхэд тань тусална.

Луу жил:  Дэргэд хажууд тань найз нөхөд, хайртай хүмүүс чинь байх болно, тэдний ачаар та бүх бэрхшээлийг даван туулж чадна. Орлого санхүүгийн байдал хэд дахин өсөх ч, зарлага ч өсөх хандлагатайг анхаараарай. Могой жил:  Эерэг, хөгжилтэй жил байх болно.

 

Таны карьерын асуудал тийм ч таатай биш байж магад, гэвч ажил, үйл ажиллагааны үр дүн сайн байж, та бусдадаа хүлээн зөвшөөрөгдөж чадна. Эрүүл мэнддээ анхааралтай байх нь чухал. Морь жил:  Атаархагч, дайсантай тулгарах магадлалтай, тэднийг та өөрөө бий болгожээ, таныг буланд шахахыг хүсэх байх.

Тайван байгаарай, түүний ачаар дайснаа холдуулж, амжилтанд хүрэх болно. Хонь жил:  Удирдлагынхаа дэмжлэгээр илүү сайн ажилтан болно, бусад ажилчдад үлгэр дуурайлал үзүүлнэ, атаархагч нар байх боловч олон хүмүүс танаас суралцахыг хүсэх болно.

Бич жил: Ойрын ирээдүйд шийдвэрлэх шаардлагатай олон ажил, асуудал үүсэх болно. Та гэр бүл, ажил, хобби гээд л олон олон ажилтай байна. Бууж өгч болохгүй, тэсвэр тэвчээр, хүчтэй зан чанар л танд тус болно. Тахиа жил:  Энэ жил хүндэвтэр байх нь.

 

Өсөлт, уналт, амжилт, бүтэлгүйтэл аль аль нь ирнэ. Бүх зүйл маш гэнэтийн, хурдан болж өрнөх тул өөрийгөө хурдан, зөв жолоодох хэрэгтэй. Нохой жил:  Эерэг, идэвхтэй жил. Ажил дээрээ маш их бүтээмжтэй, идэвхтэй байх бөгөөд зохих шагналыг ч хүртэх болно.

Шинэ найз нөхөдтэй байхын тулд хамт ажиллагсадтайгаа тайван, найрсаг харилцах учиртай.  Гахай жил:  Ажил дээрх эерэг өөрчлөлтүүд нь орлого нэмэгдэхэд шууд нөлөөлнө. Хайр дурлалын хувьд бусад бүх жилүүдээс илүү азтай байх болно. Ганц бие хүмүүс сэтгэлийн ханьтайгаа учрах боломжтой. Туулай жилдээ түмэн олноороо төвшин жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: GiigEl Naran С.НАРАНГЭРЭЛ

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!