Home » Оюун ухаанаа өөдрөг сайны долгион дээр тааруул. Хоёр хүн цонхоор ширтэнэ. Нэг нь шавар шавхайг олж харна, нөгөө нь одот тэнгэрийг олж харна

Оюун ухаанаа өөдрөг сайны долгион дээр тааруул. Хоёр хүн цонхоор ширтэнэ. Нэг нь шавар шавхайг олж харна, нөгөө нь одот тэнгэрийг олж харна

by Aurora

Бидний оюун ухаан хэдийчинээ төлөвшсөн байна бид төдийчинээ аз жаргалтай байдаг. Ховс үзүүлэгчийн дурын үзүүлбэрээс та үүнд итгэж болно. Жишээ нь, тайзан дээр гарсан хүмүүст хандан тэрээр, “та бүхэн одоо амттай, чихэрлэг манго жимс идэж байна” гэж хэлээд түүхий сонгино өгвөл хүмүүс түүнийг хомхойрон сувдаглан амаа олохгүй идэх ба хэрчим бүрийг нь амтархана.

 

Дараа нь тэдэнд амтат тоор өгөөд, “Энэ бол түүхий манжин” хэмээх аваас хүмүүс түүнийг тэрхэн даруйд ярвайн нулимж орхино. Сонгино ба тоорон дээр үзүүлж байгаа хариу урвал нь зөвхөн ховсын нөлөөнөөс үүсэлтэй.
Бид амьдралдаа аливаа зүйлд таагүй хандах нь цөөнгүй. Гэвч чухамхүү энэхүү хандлага нь бидний сэтгэл гутралын жинхэнэ буруутан юм.

Жишээ татая. Дөнгөж сая над руу миний нэг шавь залгалаа. Бараг л уйлан алдан, түүнийг ажлаас нь халчихлаа, яаралтай зөвлөгөө авмаар байна гэлээ. Би түүний төөргийн картыг мэдэх болохоор энэ мэдээнд маш ихээр баярласан.

Жил орчмын өмнө би түүнд, энэ ажил түүнд тохиромжтой биш гэж хэлж байсан юм. Тэр ч энэ үгийг зөвшөөрсөн. Яагаад гэвэл тэрээр энэ ажилдаа үнэхээр дуртай биш байсан ба ажлын нөхцөл нь таатай биш, цалин хангамж нь сайн биш байсан.

 

Гэсэн ч тэр шавь эмэгтэй маань тэндээ байхыг өөрөө өөртөө зөвшөөрсөөр байсан. Тэр тэвчсэн. Яагаад гэвэл өөрчлөлт хийхээс айж байсан. Гэвч бид ямар нэг зүйлийг золиослохгүйгээр өөр ямар нэг зүйлийг хүлээн авч чаддаггүй.

Ажлаас халагдсандаа маш ихээр уй гунигт орох эсвэл сэтгэл гутралд автах эсвэл өөрөө өөртөө бүрэн итгэл алдрах гэх мэт. Гэвч энэ бол хүний сонголт байдаг. Ямар нэг үйл явдалд хандах хандлагын сонголт зөвхөн биднээс хамаарч байдаг. Жишээ нь, таны мөнгийг хадгалж байсан банк дампуурчээ гэж бодоё.

Энэ бол Дээд тааллаас хамааралтай зүйл. Үүнд бид ямар ч байдлаар нөлөөлж чадахгүй. Гэвч энэ үйл хэрэгт бид хэрхэн хандах, оюун ухаанаа яаж тааруулах нь зөвхөн биднээс хамаарна! Бид сэтгэл гутралд автаж болно, бүх дэлхий ертөнцөд гомдож болно эсвэл өөрөө өөртөө “Юу болчихоов? Би амьд, эрүүл саруул байгаа биз дээ” гэж хэлж болно.

 

Ямар долгион дээр оюун ухаанаа тохируулах нь маш чухал. Тийм маягаар, бидний суралцах ёстой эн тэргүүний зүйл бол өөрөө өөртөө өөдрөг долгионыг тааруулах нь юм. Энэ нь бидэнд байгаа бүх зүйлийнхээ зөвхөн сайн сайхан дээр анхаарал хандуулж, төвлөрөх ёстой гэсэн үг юм.

“Хоёр хүн цонхоор ширтэнэ. Нэг нь шавар шавхайг олж харна, нөгөө нь одот тэнгэрийг олж харна” гэж шүлэг байдаг даа. Тийм болохоор оддыг олж харахыг хичээ! Тэр цагт таны од бүхий л боломжит хүчээрээ гэрэлтэн гялалзах болно!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Хувь тавилан ба Би” номоос

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!