Home » Хэрвээ таны хөл өвддөг бол энэ аргийг хэрэглээд үзээрэй

Хэрвээ таны хөл өвддөг бол энэ аргийг хэрэглээд үзээрэй

by Aurora

Монголд ажлаар ирсэн Солонгос эмч найзтайгаа Тэрэлж явж байлаа.
Налайх өнгөрөөд мөнгө хураадаг цэг дээр зэрлэг сонгино зарж байхыг харсан найз маань машинаас хурдан гэгч нь буугаад сонгины худалдаачдаас нэг багц сонгино авлаа.

 

Замдаа үнэрлээд гайхаад хөөх танай монголд энэ сонгино байдаг юм байна гайхалтай .Энэ уулын сонгино байхад танайд хөл муутай үе мөч өвддөг хүн байх ёсгүй гэж билээ . Би ч сонирхон асууж лавлав. Хөл асуудалтай хүн энэ сонгиныг жижиглээд бага зэрэг норгож яг өвдөж байгаа хэсгээ бооно .

  • Өвчин намдана .
  • Үе мөч өвдөхөө болино гэж билээ .

Түүнээс хойш зөндөө хүнд хэлж өгсөөн нэмэр тус их болсон гэдэг юм . Харин сонгиныг түүхдээ үндсээр нь бүү аваарай даа . Монголын минь уул талд ургасан болгон эмчлэн анагаах агуу их шидтэй гэдгийг ойлгож зөв түүх цаашид устаж үгүй болохоос сэргийлэх нь чухал .  Одоо самар, жимс, мөөг түүж байхдаа ч үлдэх үрсдээ үлдээнэ гэж түүж ашиглах нь зөв шүү.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Фэйсбүүк

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!