Home » Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг. Энэ сарын 24-ны өдөр морь өдөр тохиож байна. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй .

Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг. Энэ сарын 24-ны өдөр морь өдөр тохиож байна. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй .

by Aurora

Гал тахих тухай: Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ.

 

 

Тахилгад бэлдэх зүйл: – өвчүү, ганга, сархад, цай, сүү, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм. Галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаагаарай.

Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараалал нь түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хийнэ.

Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүсэх, түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.

 

2 дахь өргөл: сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал чангаар дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад, ганга, шар тос, идээ, сүү, сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ мөнгө төгрөг түрийвчээрээ даллага авч 3 удаа нар зөв эргүүлж гурвантаа уухайлна.

Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана. Галынхаа үнсийг зэс саванд хадгална. Дараа жил нь галын үнсээ дахин галын тахилгандаа хэрэглэнэ.

Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой. Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь өдөр байвал сайн гэдэг юм билээ. Энэ жилийн сайн өдрийн нэг нь 1-р сарын 24-ны морь өдөр. Орон сууцанд гал тахихдаа жижиглэсэн модоор галаа түлэх бөгөөд түүндээ хонины сүүл, ганга өвс, сархад, шар тосоор хийж болдог.

 

Галаа түлэхдээ багавтар төмөр саванд хийж болно. Гал түлж байхдаа өөрийн мэддэг сайхан үгтэй дуу дуулж болно. Тэгээд галаа дууссаны дараа үнсээ зэс саванд авч хадгалаад түүнийгээ дараа жил галын тахилгандаа хэрэглэдэг юм шүү.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Цэрэн бөө

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!