Home » Будда: Эхнэр нөхөр эвтэй найртай бол айл гэр өнгөтэй өөдтэй гэрэл гэгээтэй. Хэрвээ хоёр биедээ итгэдэг байх аваас хамтын хүчээр та нар гэгээрэлд хүрнэ.

Будда: Эхнэр нөхөр эвтэй найртай бол айл гэр өнгөтэй өөдтэй гэрэл гэгээтэй. Хэрвээ хоёр биедээ итгэдэг байх аваас хамтын хүчээр та нар гэгээрэлд хүрнэ.

by Aurora

Гэргийтний амьдрал бол эе эвийн ухаантных. Эхнэр нөхөр эвтэй найртай бол айл гэр өнгөтэй өөдтэй гэрэл гэгээтэй. Гэр бүлүүд аз жаргалтай байх аваас даян дэлхийн хүн ардад ч тустай. Эхнэр нөхөр 2 хорвоогийн муу үйл бүрээс ангид оршин хэрүүл тэмцэлгүй амьжиргаагаа тэтгэж арвидуулах.

 

Эхнэр нь эр нөхрийнхөө салшгүй нэг тал нь болдог билээ. Нөхөр нь эхнэрээ хүндэлж урмаар тэтгэх төдийгүй шударга мөртэй явах учиртай. Эхнэрээ хэзээ ч дорд үзэж бусдын өмнө гомдоох эсвэл гутааж огт болохгүй. Эхнэр нь эр нөхөртөө үнэнч байж Нөхөр нь ариун журамт бус явдлын гэм хорыг жигших ёстой.

Өрхийн тэргүүн алсын хараатай байлгүй болохгүй. Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө эхнэрийнхээ санаа оноог сонсож байх нь зүйтэй. Нөхөрөө халамжлах нь эхнэр хүний үүрэг. Хадмуудаа төрсөн ижий аав мэт хайрлан тэтгэж явах учиртай. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх төдийхөн бус бүх зүрх сэтгэлээ харамгүй зориулах хэрэгтэй. Ирсэн зочноо хүндэлж бай. Хэрвээ 2 биедээ итгэдэг байх аваас хамтын хүчээр та нар гэгээрэлд хүрнэ.

 

Бурхан багшийн сургаалиас…

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!