Home » Өнөөдөр хамгийн сайхан өдөр байна, учир нь таны хөл газар дээр гишгэж, та эрүүл саруулаар амьсгалж байна

Өнөөдөр хамгийн сайхан өдөр байна, учир нь таны хөл газар дээр гишгэж, та эрүүл саруулаар амьсгалж байна

by Aurora

Талархдаг зүйлээ бодож олоорой.

Би бүх хүмүүст талархаж явдаг зүйлээ анхаарч олохыг зөвлөж байна. Анх надад талархлын санааг олоход бараг юу ч байсангүй. Би мөнгөгүй зохиолч байсан.

 

Надад найз нөхдөөсөө илүү зээлдэгчид байсан. Би хөл дээрээ босох нь битгий хэл хөвж ч чадахгүй байв. Тиймээс би нэг өдөр талархлын тухай ойлголтыг тэмдэглэж, дэлхий ертөнцөд талархах зүйлсийнхээ жагсаалтыг гаргахыг оролдож эхлэв.

Би хэсэг бодсоноо хана руугаа бас цонх руугаа харлаа … юу ч алга. Энэ бүх хугацаанд би гартаа харандаа эргэлдүүлж байв. Би үйлдвэрлэгчийн нэрийг бичсэн харандааны шар бие рүү ширтэнгээ, нэг санаа тусахыг анзаарлаа! Би энэ харандаанд талархаж байна.

Энэ нь тэнэг сонсогдож магадгүйг би мэдэж байгаа ч энэ харандаа нь миний бодлыг цаасан дээр буулгах чадварыг өгдөг гэсэн санаан дээр анхаарлаа төвлөрүүлэв. Эдгээр бодлуудын аль нэгийг нь арилгаж, оронд нь илүү сайн зүйлээр солихыг хүсч байвал надад резинэн боолт байсан.

 

Амьдралдаа талархах зүйлээ олох хэрэгтэй. Магадгүй энэ бол таны гэрийн тэжээвэр амьтан, эсвэл найз байж магадгүй юм. Үргэлж нэг зүйл байдаг. Талархлын хамгийн том саад бол бидний эцэс төгсгөлгүй дотоод харилцан ярианы эрч хүч юм.

Урьд өмнө тохиолдсон эерэг, сөрөг туршлага нь биднийг одоо байгаа хүн болгосон гэдгийг бид мартдаг бөгөөд бид бүгдийг эерэг гэж ойлгож, үр шимийг нь хүртэх боломжтой. Миний дуртай нэг баталгааг энд оруулав.

Өнөөдөр хамгийн сайхан өдөр байна, яагаад гэвэл миний хөл газар дээр гишгэж, би эрүүл саруулаар амьсгалж байна. Талархал нь миний ирээдүйд хэрхэн нөлөөлж болохыг судлах тусам энэ нь намайг гайхшруулж байлаа. Талархал нь бид бүгдэд байдаг гэдгийг олж мэдсэн бөгөөд энэ нь тухайн нөхцөл байдлаас хамааралгүй сонголт юм. Хүн бүр үүнийг өөртөө хөгжүүлж чадна. Өмнө нь танд хүнд хэцүү үе байсан ч гэсэн та талархалтай хүн болж чадна.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Орчуулсан Р.Сайхан-Уул,  Joe Vitale “Гайхамшиггүй өдөр гэж үгүй!”

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!