Аврал гурван чухагтаа Алгасал үгүй залбиръяа Арга хуурмаг үгүй бээр Амьтан бүхнээ итгэлтэй Ум ма ни бад мэ хум Үзүүлэгч бурхан бий Үнэн ёсны ном бий Үлэмж мөрийн хуврагууд бий Үргэлж хамт аваръюу Ум ма ни бад мэ хум Өндөр ууланд шат бий Өргөн далайд сал бий Харанхуй мунхагт билгүүн бий Хавцгай замд газарч бий Ум ма ни бад мэ хум
Маанийн зургаан үсгийг Магтан урин уншваас Магад халуун тамд Хүргэл үгүй аваръюу Ум ма ни бад мэ хум Хүчит зургаан үсгийг Хөгжөөл болгон уншваас Хүйтэн тамын оронд Хүргэл үгүй аваръюу Ум ма ни бад мэ хум Ачит зургаан үсгийг Аялан шүлэглэн уншваас Арван найман тамд Хүргэл үгүй аваръюу Ум ма ни бад мэ хум
Хармын зангилаа тачаангуй бий Хайрласан бүгд хоосон бий Харин ч хойноо тамтай бий Харин буянаа хичээлтэй
Ум ма ни бад мэ хум Тачаангуй хурьцал олон бий Тамтаг үгүй явбал Тангараг буруу болуузай Тамын зовлон хэцүү бий Ум ма ни бад мэ хум
Орчлон мөнх бус бий Олохуйяа бэрх хүмүүн бий Олзын дээд нь буян бий Олсон бие нь хоосон бий Ум ма ни бад мэ хум Сансар мөнх бус бий Самуун явдал олон бий Сайн буянаа үйлдээд Сайтар шамдан хичээлтэй Ум мани бад мэ хум
Ертөнц мөнх бус бий Ерийн учир олон бий Егүүтгэн одохын урьд Ерөөл буяныг хичээлтэй Ум ма ни бад мэ хум Нүгэлт үйлийг үйлдвээс Нисванисын салбар бий Нялхасын мунхаг явдлыг Нэгэндээ хичээлтэй Ум ма ни бад мэ хум
Энхрий хайртай биеийг Эзгүй хээр тавиад Эрлэгийн газар одохуйд Эрдэмт лам газарч буй Ум ма ни бад мэ хум
Хутагт Аръяабалдаа Хоромхон залбирсан төдийгөөр Хилэнц нүглээ арилгаад Бурхан болох болтугай Ум ма ни бад мэ хум Энэ дууны нэр нь Авралт гурван чухаг бий Эрдэнэ Ноён хутагт Эгшиглэн аялан зохиовой Ум ма ни бад мэ хум
Зориулга Ерөөл Энэ буяны шимээр би нэн даруй Багш, лам, бурханыг бүтээн үйлдээд Энэ орчлонгийн нэг ч амьтаныг хоцроолгүйгээр Бурханы орныг байгуулах болтугай
Эх сурвалж: Говийн Ноён Хутагт Д.Данзанравжаа: Авралт гурван чухаг