Оюуны мухрыг номд даатга Номын мухрыг гуйлгачинд даатга Гуйлгачны мухрыг үхэлд даатга Үхлийн мухрыг хоосон жалганд даатга
Тэвдэлтгүй очрыг урд нь одуул Сонжгуургүй очрыг ард нь талби Билгүүн очрыг өөртөө нөхөрлүүл Хүний сүргээс мултар Нохойн хэвтрийг нэх Тэнгэрийн суудлыг ол
Сайтар бодогтун! Бодь мөрийг туулах дээд сав мөн гэж Бурханд сайшаагдсан чөлөө, учралт биеийг Өдөр шөнөгүй номын хэрэгт зориулахыг хүсвэл Өөдлөх арван эрдэнийг зүрхнийхээ голд хадгал Магад мөртлөө хэзээ үхэх тодорхой бус Маргааш ч үхэхэд үнэн сургаалаас юусан билээ Өнгөтэй өөдтэй бүхэн огт тусгүй хэмээж Энэ оюунаа номд ингэж даатгаарай
Номоор явахын дэм идээ, ундаар дутахыг сэжигдвэл Нотлох ном тань мөрд одох нь бэрхээс бэрх тул
Хэрэгтэй цагтаа л гуйлгаар хооллон амьдартугай гэж Хэтийн санаа номын мухрыг гуйлгачинд даатгаарай Өрөөлөөс гуйсаар насыг элээх бэрх тул Өөрийн гэсэн эд хэрэглэл өчүүхэн ч атугай хэрэгтэй гэвэл Номын төлөө жаварт осгож, өлсөж үхэхийг ч тэвчих Гуйлгачны мухрыг үхэлд шийдмэг даатгаарай
Өөрийн дураар хэвтэх орон гэр, ор дэвсгэргүй бол Өвчлөх, өтлөх жамаар үхэх цаг болоход эргэх хүнгүй гэвэл
Эдийг сахьсан настан үхэх лүгээ нэгэн адил Үхлийн мухрыг хоосон жалганд даатгаарай Харвах сум өөрийн нумыг эвшээлгэх ёстой шиг Өөрийн гэсэн эд цуглуулж номыг бүтээх ёстой гэх Бусдын үгэнд итгэлгүй, идээ унданд санаа үл зовох Тэвдэлтгүй очрыг эхэнд нь тушаагаарай
Үнэн номын төлөө энэ насны ихсэн аргыг огоорч Идээ хоол, унд усгүй гуйлгачлан явах үед Бусдын муу үг, муушаал доромжлол тэнгэр шиг дуугаравч Сонжихгүй очирыг араас нь талбиж өгөөрэй Дээдийг салхинд хийсгэж доодыг усанд урсгаж Өөрөөсөө доор уснаас өөр зүйлгүй Даруухан дорд явж номыг магадалгүй Билгүүн очрыг өөртөө сайтар нөхөрлүүлээрэй
Хүний үзэмжийг юмын чинээ үл тоон Энэ амьдралаа л гэх дээд доод хэнтэй гэсэн Гурван үүдээр сүжрэлгүй галзуу явдалт шиг Энэхэн бодолт хүний сүргээс бүр мултраарай Бусдын өчийг өчүүхэн ч болтугай хариулахын төлөө
Даруйдаа цадвал болоод ашдын гэж нөөцлөхгүй Жанчуулж зодуулавч амь биеэ өгч чаддаг Тушаалтгүй нохойн хэвтрийг нэхээрэй
Эрт заларсан их дээд бурхан багшаас эхлээд Эдүгээ цагийн дээдэс бүхний таалал явдал адил Номын төлөө амиа ч золих хатан зоригоор Тэнгэр хүмүүний хүндлэх бурханы суудлыг олоорой Ийнхүү алт тэргүүтэн алс мухрыг эрдэнэд тооцогдох
Зарим хүмүүнд даруйд амжиргаа тасрах боловч Юуханд ч үл тоон сэтгэл амар буянаа үйлдэх Тэрчлэн мухрын эдгээр эрднийн билэгдсэн утгыг мэдээрэй Ингэж мухрын арван эрдэнийг оюундаа агуулбал Нисваанисын гууг нураан муу үйлийн онгоцыг эвдэжЕрөндөг болсон амар амгалан талд хүрэх учиртай хэмээсэнЭртний дээдсийн зарлигт сэтгэл зүрхээр итгээрэй
Эх сурвалж: Арван эрдэнийн сургааль