Home » Эд, алдарт шунах нь энгийн хүлээс Эрдэм, билигт шүтэх нь удаах хүлээс Эрхэм буянд уяагдах нарийн хүлээс Эл бүгд ялгаагүй сэтгэлийн хүлээс

Эд, алдарт шунах нь энгийн хүлээс Эрдэм, билигт шүтэх нь удаах хүлээс Эрхэм буянд уяагдах нарийн хүлээс Эл бүгд ялгаагүй сэтгэлийн хүлээс

by Aurora

Хүсэл хязгааргүй атлаа ухааныг хязгаарлах чөдөр Хүсэл хэмжээгүй гэх ч шуналыг жигнэх сав Хүсэл уяа цулбуургүй боловч сэтгэлийг туших шидмэс Хүсэл үзэгдэхгүй баригдахгүй мөртлөө эзнээ хүлэх гинж

Эдийн хүсэл биеийг гоёх ч Үгийн хүсэл нэрийг чимэх ч Сэтгэлийн хүсэл Би-г тэжээх ч Эл бүгд нийлээд нисванисийн гэм Хүсэлд эхлэл төгсгөл үгүй Хүсэл дууссан нь үгүй

 

Хүсэл ханасан нь үгүй Хүсэл баригдсан нь бас үгүй Эхлэл төгсгөлгүй гэдгийг мөнх гэж бүү ойлго Эхлэл үгүй бол төгсгөл ч бас үгүй гэж хүслийг тань Эндээс л хүсэл дуусах, ханах тэр агшин ирнэ Энэ мөчөөс хүсэл өөрөө танд баригдаж уяагдана

Хүлээс: Эгэл нэгэн эд, алдарт хорогдоно Эрдэмт хүмүүн ном, сууд татагдана Эрэлчин бясалгагч буян, гэгээрэлд уяагдана Эгэлгүй гэгээнтэн харин юунд ч үл хүлэгдэнэ Эд, алдарт шунах нь энгийн хүлээс Эрдэм, билигт шүтэх нь удаах хүлээс

Эрхэм буянд уяагдах нарийн хүлээс Эл бүгд ялгаагүй сэтгэлийн хүлээс Эдэд хорогдох сэтгэл адгийн тэнэг Номд уягдах сэтгэл удаах мунхаг Буянд хүлэгдэх сэтгэл үнэн мунхаг Эл бүгдэд үл автах нь хүлээсгүй сэтгэл … Үүнийг л гэгээрэл хэмээмүй…

 

Эх сурвалж: Ө.Батболд Хүсэл / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!