Занах уурлах чиний хилэн Замын дайсныг цогцлоож босгоно Заналгүй уучилж өшилгүй мартвал Зам цэвэршиж дайсан арилна Хорслыг хорслоор ялдаггүй нь Хорвоо ертөнцийн үнэн Өшийг өршөөлөөр дардаг нь Өнө мөнхийн зам
Элээх биеийг олж төрөгсөд Ээлжээ дуусгаад буцах гийчид Эргүүлж дуудах үхлээ санагч л Элдэв хэрүүлтэй хөөцөлдөж зовохгүй ээ Амидрах биехэн хэврэгийг санаж Ассан тачаалаа атган татаж Атгаг хүслээ хазаарлан чангааж
Авралд итгэж, шамдан гэгээрвэл
Хар салхи алгадаад халирах Хадан уул шигээр буян батжиж Хатуу, гашуунаар хорлогч шулам Хаанаас нь ч элтэлж барахгүй болно Дээвэр туурга муутай гэрийн Дээрээс дусаал гоожих мэтээр Тэвчээр бясалгалын цоожгүй сэтгэлд
Тэчяал, шунал цутгаж нэвчинэ
Зөв амьдарч, Зөв үйлдвэл Зөрүү буруу шуналаа дарвал Сурсан, дуулсан багадах нь үгүй Судалсан, залбирсан дутах нь үгүй Сэтгэлийн гэмүүдээ шүүрдэн хаяад Сэнхрүүлэгч гэгээрлээр ариутган сүлэгч Энэ насандаа гэгээрлээр замнагч Ирэх төрөлдөө ч ялагдашгүй дээшлэгч
Эх сурвалж: Бурхан багшийн айлдсан Дармапада хосын цоморлиг