Home » Дөрвөн их хайрханы минь савдаг сүлд өршөө!

Дөрвөн их хайрханы минь савдаг сүлд өршөө!

by Aurora

Бар эзэнтэй юм гэнэ лээ Баянзүрх хайрхан Болд зэвсэгтэй юм гэнэ лээ Баянзүрх хайрхан Цэрэг засаж олон түмнээ мануулсан Цэц шалгаж сүлд хийморио тохинуулсан Зүрхэн хэлбэрт шовх тэргүүнтэй Зүүний магнай тэргүүн уул аа Олон шадартай жанжин уул Олбог баринтагтай сахиус уул Хүрээ харуултай шастир уул Хотоо манасан сахиул уул аа

 

Эрт цагийн дархан цаазтай Эдүгээ үеийн төрийн тахилгатай Дайны тэнгэр хаан уул Домгийн язгуур цаст уул аа Хангарьдын дэвэлтээр хамаг олноо захирсан Хаан эзний дүртэй Баруун мутартаа жад атгаж зогсоо Баатар эрийн хэвтэй Өчнөөн олон түүхийг Өөртөө нууж нөөцөлсөн

Өглөг буяны хишгийг Өнчинд сарвайж өгчилгөсөн Тоорил ван ханы тахиж дархалсан хайрхан Тэнгэрийн цээлд орших түүх домогтой хайрхан Цэцээ гүний оргилоос нь Цасан манхайж харагданаа Түшээ гүний оройгоос нь Тосон бялхаж үзэгдэнээ Буга болоод гөрөөсний сүрэг бэлчиж л байдаг Баян хайрхан Булаг шанд бүрээс нь рашаан ус Мяралзаж л байдаг Буян хайрхан Элбэг цагаан дээлтэй Эрэмгий хаан уул Төвшин цагийн ерөөлтэй Төрийн их уул аа

Зуун дамжсан домгийн Зурхайгаас эргэсэн дууль Халгисан их хуурчийн Халамцуу айлдсан тууль Сүрлэг их хайрханы өвөр дээр төрсөн түүх Солгой хоолойгоор дуулсан Согтуу савдагийн аялгуун Сонгинотой хайрхан уул аа

 

 

Онгод дуудсан онхи тэргүүнтэй Олонд тахигдсан танхи мутартай Жамух хаан энд Жанч халсан түүхтэй Хөх бухан хүлэгтэй Хөлчүү цагаан өвгөний Хөөсөлж дуудсан онгодтой Хийморь золбоо бадрааж Хуурдаж ерөөсөн домогтой Догшин хар уул Дагшин цагаан зүмбэр ээ-

Сайн цагийг билэгдсэн Савдаг лууны хүрхрээнээс Сонор мялаан баясму Сан тахилын үйлээр Салаа бүрээс ундрах Сэлбэ Яргайтын уснаас нь магнайдаа адислан хүртмү Чиг заан мэлмэрэх Чингэлтэй Хайлаастын голд нь Чин сэтгэлээсээ сүслэн залбирму

Их бага Бурхантын Инагш сүрлэг салбартай Өмнөө олон шавь нараа суулган Өвөр дээрээ судар дэлгэсэн дүртэй Номын хэргийг даасан Номч мэргэн уул аа Улаанбаатар хот Туул Сэлбийн бэлчирт Тулгалж асаасан голомт Түүхийн олон нугачаанд

 

Тухалж өндийсөн айл Алтан тэвшийн хөндийд Амсхийж нутагшсан хот Дөрвөн хайрханы дундаа Дүүрэн гэрэлтэх нийслэл ээ Азийн цээжинд цайвалзах Алдрын титэмтэй хот Улсаараа овоглон мандах Улаанбаатар нийслэл Даянд нэр нь дуурсагдах Дэлхийд данстай хот оо

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: А.Мөнхбат

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!