Home » Хэрхэн баян амьдрах вэ?

Хэрхэн баян амьдрах вэ?

by Aurora

Баян аав хүүгээ хөдөө авч яваад хүмүүс яаж амьдарч байгааг харуулахаар шийдэв. Хөдөөний нэгэн айлд хэд хоноод буцав. Гэртээ ирээд аав асуув: – Аялал таалагдав уу? – Гоё аялал байлаа, аав – Хүмүүс ямар хэцүү амьдарч байгааг харав уу? – Харлаа, харлаа.

 

– Чи тэгээд юу ойлгов? Чи ямар сайхан амьдарч байгаагаа ойлгов уу? Хүү хариулж байна: – Манайх ганц нохойтой бол тэднийх 4 нохойтой юм байна. Манайх хашаандаа жижиг усан сантай бол тэднийх зах нь үл харагдах том нууртай юм байна.

Манайх цэцэрлэгээ гэрэл асааж гэрэлтүүлдэг бол тэднийхийг тэнгэр дүүрэн одод гэрэлтүүлдэг юм байна. Манайх хөршөөсөө өндөр хашаагаар хамгаалдаг бол тэд харин найрсаг хөрш айлуудаараа хамгаалуулдаг юм байна. Манайх хашаандаа жаахан зүлэгтэй бол тэднийх зах хязгааргүй тал дүүрэн зүлэгтэй юм байна. Баян аав хэлэх үггүй болов. Хүү нэмж байна: – Баярлалаа, аав, яаж баян амьдарч болдогыг би ойлголоо!

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж:  Сургаалт зүйрлэл

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!